Энэ онд 11 мянган айлын орон сууц ашиглалтад оржээ
Монголын барилгын үндэсний ассоциациас Орон сууцны тоон мэдээллийн судалгааг хийжээ. Судалгаагаар энэ онд 20 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орох дүн гарсан. Үүний 11 мянга нь ашиглалтад орсон байна.
Барилгын ажил нь ид явагдаж байгаа 50 мянган айлын орон сууц бий. Гэсэн ч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 306 мянган айл өрх байгаагийн 180 мянган нь гэр хороололд амьдарч байгаа. Тэдгээр бүх өрх орон сууцны нөхцөл байдлаа сайжруулах хүсэлтэй байгаа тул шинээр ашиглалтад орж байга орон сууцны тоо хангалтгүй юм.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ