Аймгийн иргэдийн төлөөлөгчийг дахин сонгоно

img

Говьсүмбэр аймагт өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар дөрвөн тойрогт маргаан дэгдээд байсан юм. Тиймээс тус аймаг дахь МАХН-аас Дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус нэхэмжлэлийн дагуу Дээд шүүхийн хяналтын шүүх хурал болж, Говьсүмбэр аймгийн дөрвөн тойрогт аймгийн Иргэдийн төлөөлөгчийг дахин сонгох шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл Говьсүмбэр аймгийн дөрвөн тойрогт нөхөн сонгууль болохоор болж байна. Дээд шүүхийн гаргасан шийдвэр хөлдөшгүй буюу эцсийн дүгнэлт юм байна. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуулийн үр дүнгээс хамааран одоогийн сонгогдсон гэх Засаг дарга ч мөн адил солигдож магадгүй аж.

ха

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ