Ж.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг дэмжив
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд байнгын хороодод харъяалагдах эрх нь зөрчигдөөд байгаа билээ. Эрх баригч хүчний нэг гишүүн гурван байнгын хороонд төлөөлөлтэй байхад сөрөг хүчний гишүүд нэг нэг байнгын хороонд төлөөлөлтэй байгаагаа мэдэгдэж, ҮХЦ-д хандаад авсан.
Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд Ж.Энхбаяр гишүүнийг оруулах асуудлыг хэлэлцэв. Ингээд МАН-ын бүлгээс гаргасан саналын дагуу тус байнгын хорооны хуралдаанаар Ж.Энхбаяр гишүүнийг Тусгай хяналтын дэд хороонд харъяалуулах санал хураасан юм. Ингээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Ж.Энхбаяр гишүүнийг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар боллоо.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ