Сирийн 830 мянга гаруй дүрвэгч иржээ

img

Ливанд ирсэн Сири улсын дүрвэгсдийн тоо 832 мянгад хүрлээ гэж НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхлэх газраас мэдэгджээ. Эдгээр иргэдээс 758 мянган хүн НҮБ-ын байгууллагад бүртгүүлсэн бөгөөд, үлдсэн 74 мянга нь бичиг баримтгүй учир бүртгэгдээгүй аж. Ливаны Засгийн газар, НҮБ зэрэг холбогдох олон улсын байгууллагын тусламжийг дүрвэгсэд авч, тусгайлан орогнох байрт амьдарч байгаа юм.

1

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дэд комиссар Антонио Оливейра Гутеррес Ливанд айлчлах үеэрээ “НҮБ улс төр, аюулгүйн байдал, эдийн засгийн туслалцааг Ливанд үзүүлэх болно. Сирийн дүрвэгсэд олноор Ливаны нутаг дэвсгэрт ирсэн нь танай орны эдийн засаг, нийгэм, ажлын байр, орон сууц, сургууль, эмнэлэг зэрэг дэд бүтцэд дарамт үзүүлсэн хэвээр байгаа гэдгийг хамтын нийгэмлэгийн орнууд мартах учиргүй. Энэ сарын 22-нд Женевийн дээд хэмжээний уулзалтаар дүрвэгсэдийн асуудлыг шийдвэрлэхээр ярилцах болно” гэж амлажээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ