Би Кейт Миддилтонд атаархаж байна
Дуучин Тэйлор Свифт Английн “Royal life” сонинд хэдхэн хоногийн өмнө зохион байгууллагдсан өндөр зэрэглэлийн “Winter Whites Gala” арга хэмжээнд оролцсон талаараа ярьжээ. Тус арга хэмжээнд Их Британийн хааны удмынхан, урлаг соёлын алдартнууд оролцсон юм. Энэ үеэр Кембрижийн ханхүү Уильям оролцсон нь ихээхэн анхаарал татсан билээ. Арга хэмжээний үеэр ханхүү, Свифт нар нэг нэгнээсээ хором ч холдоогүй гэнэ.
1
Тэйлор Свифт ярилцлагынхаа үеэр “Би энэ цагийн жинхэнэ ханхүүгийн гараас барьж, тэвэрсэндээ одоо хүртэл итгэж чадахгүй байна. Би жоохон охин байхаасаа л жинхэнэ ханхүүг мөрөөдөж ирсэн. Яг үнэндээ ханхүү Уильямийг 15 наснаасаа хойш зүрх сэтгэлдээ хайрлаж ирснээ нуумааргүй байна. Кейт Мидиллтонд ямар их атаархаж байна гээч, даанч надад ханхүү ямар ч боломж олгоогүй” гэж ярьсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ