Санхүүгийнхэн шилдгээ тодруулна

img

Жил бүрийн 12-р сарын эхээр бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баяр тохиодог. Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт /ММНБИ/ 1999 оноос эхлэн энэхүү баярын арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ онд 14 дэх жилтэйгээ золгож байгаа юм.

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны өдрөөр хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан оны бүртгэл, санхүүгийн шилдгүүдийг тодруулах бөгөөд 2013 оны  шилдгүүдийг олон нийтийн санал, ММНБИ-ийн  журмыг үндэслэн тодруулах юм байна.  Баярын цэнгүүн энэ сарын 6-нд "Буянт Ухаа" цогцолборт болох аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ