Тариаланчид тулгамдсан асуудлаа хэлэлцжээ
УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга өнөөдөр тариалан эрхлэгчидтэй уулзжээ. Уулзалтаар тус салбарт тулгамдсан асуудал болон цаашид баримтлах бодлогын талаар ярилцсан байна.
Хоцрогдсон, үр өгөөж муутай техник хэрэгслүүдийг шинэчлэхийн тулд урт хугацааны лизинг ашиглах, өвөрмөц онцлог бүхий тусгай сортууд бий болгоход ҮХАА-н яам гол анхаарлаа хандуулж байгааг салбарын сайд тариалан эрхлэгчдэд танилцуулжээ. Харин тариаланчид нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсөө бордох, технологийн хувьд шинэчилж олон улсын жишгийг даган сүрлээр талбайг бүхэлд нь хучих технологид шилжихээс өөр аргагүй байдалд ороод байгаагаа хэлжээ. Гэхдээ уг технологид шилжих хөрөнгө мөнгөний боломжгүй байгаагаа учирлаж, үрийн бодлого алдагдсан, тариалангийн бүс нутаг дахь малын тоо толгой өссөн зэргийг шүүмжилсэн аж.
Энэ салбарт тулгамдаад байгаа асуудал болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг тусгасан тариалангийн тухай багц хууль удахгүй гарах юм байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ