Б.Батхүү:Бодлогын баримт бичгээр өмнөх алдаагаа засч байна

img

Манай улс анх удаа “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримлах бодлого”-той болохоор УИХ-аар хэлэлцүүлж буй. Уг баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй ярилцлаа.

5

-Геологи, уул уурхайн салбар анх удаа УИХ-аар баталсан бодлогын баримт бичигтэй болж байгаа. Энэ талаар товч танилцуулаач?

-Монгол Улсад уул уурхайн салбар хөгжөөд 91 жил болж байна. Гэтэл өмнө нь энэ салбарыг Засгийн газраас баталсан тогтоолын хүрээнд чиглүүлж байсан. Одоо “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” гэсэн баримт бичгийг анх удаа гаргах гэж байна. Энэ асуудлыг 2000 оны үеэс ярьж, хэд хэдэн удаа УИХ-д өргөн барьж байгаад буцсан. Уг бодлогын баримт бичгийг боловсруулахдаа уул уурхайн салбарын өнөөгийн байдалд их дүн шинжилгээ хийсэн. Үүнээс Монгол орон их сул судлагдсан байна гэсэн их сонирхолтой үр дүн гарсан. Одоогоор зөвхөн дэд бүтэц илүү хөгжсөн болон Хятадын хилтэй ойролцоо газрууд сайн судлагдсан байна. Иймээс геологийн хайгуулыг хэрхэн үргэлжлүүлэхээ энэ бодлогод тусгасан байгаа.

6

Мөн дэлхий нийтээр өнөөдөр эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван зүйлийг тэнцвэртэй хөгжүүлэхэд анхаарч байна. Бид нар нэг хэсэг эдийн засгаа түлхүү хөөж, олон лиценз замбараагүй олгож байсан. Үүнээс үүдэж байгаль орчны асуудал хурцаар тавигдаж, зөрчил маргаан их үүссэн. Тэгэхээр удахгүй эцэслэн батлагдах бодлогын баримт бичгийн амин сүнс нь дээрх гурвын балансыг тэнцвэржүүлж, тогтвортой хөгжүүлэх явдал юм.

6

-Энэ бодлогын баримт бичгийг боловсруулахдаа бусад орны жишгийг судалсан уу?

-Бид маш олон орны бодлогын баримт бичгийг судалсан. Хоёр хөршийнхөө болон уул уурхай ихээр хөгжсөн Канад, Австрали, хөгжиж эхэлж буй Африкийн орнуудын бодлого, манайтай төстэй Казахстаны бодлого гэх мэт. Мөн НҮБ-аас хөгжиж буй, уул уурхай ихтэй 28 орны бодлого нь ийм байх ёстой гэсэн загварыг барьсан. Үүнээс гадна Монгол Улсад байдаг энэ чиглэлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулсан байгаа.

5

Бодлогын баримт бичгийн үндсэн санааг товчоор хэлбэл, уул уурхайг хөгжүүлэхэд геологийн судалгаа хэрэгтэй, мөн замбараагүй хөгжүүлэлгүй, тодорхой бодлоготой тэнцвэртэй хөгжүүлэх явдал юм. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүнээ үнэд хүргэж, нэмүү өртөг шингээн дотооддоо боловсруулах, болж өгвөл эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах зорилготой.

6

-Бодлогын баримт бичиг хэзээ эцэслэн батлагдах юм бол?

-Энэ ондоо багтаагаад баталчих байх. Хэрвээ бодлогын баримт бичиг батлагдчихвал үүний дараа энэ чиглэлийн хуульд нэмэлт өөрчлөлтүүд орно. Мөн энэ бодлогыг хэрэгжүүлэх үүднээс ашигт малтмалын төрөл тус бүрээрээ хөтөлбөрүүд гарна. Жишээ нь, “Монгол алт”, “Монгол зэс”, “Монгол жонш” гэх мэт. Энэ нь цаашаа төслүүд болж хэрэгжээд явах юм.

6

-Бодлогын баримт бичиг нь батлагдсан ч гэлээ геологийн судалгаа хийх зэргээр хэрэгжих боломж нь нэлээд цаг хугацаа шаардах уу?

-Тийм. Гэхдээ одоо судалгаа хийгдэж байгаа. Монголын нийт газар нутгийг бүгдийг нь 1:200000 машстабаар социализмын үеэс судалгаа хийгээд дуусч байгаа. Үүний дараа арай нарийвчилсан буюу 1:50000 машстабын судалгаа нь 29 орчим хувьтай явагдаж байна. Бид ирэх 4 жилд энэ судалгааг 40 хувьд хүргэх зорилт тавьсан. Өнгөрсөн жил улсын төсвөөс 4 орчим тэрбум төгрөгийг энэ ажилд зарцуулж байсан бол энэ жил 7.8 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Энэ бодлогын баримт бичиг батлагдвал цаашид судалгаанд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болно.

6

-Судалгаа хийгдэх нь гадны хөрөнгө оруулалт татах маш том давуу тал болдог. Бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу уул уурхайн салбарыг тэнцвэртэй хөгжүүлэх үүднээс гадны хөрөнгө оруулагчдад ямар шаардлага тавих вэ?

-Нэг хэсэг манайх мөнгөгүйгээсээ болж гадныхныг царай алддаг байсан. Одоо нэг үеэ бодвол дотоодынхон мөнгөтэй болж эхэлж байна. Гэхдээ асар их хөрөнгө оруулалт татдаг энэ салбарт гадаадынхныг мэдээж оруулна. Ингэхдээ хөрөнгө оруулагчдад ил тод байх, харилцан ашигтай байх шаардлагыг тавьж байгаа.

6

-Бодлогын баримт бичгээс хүлээж буй гол үр дүн юу байгаа вэ?

-Хүлээж буй үр дүнг бид ашигт малтмалын төрөл тус бүрээр гаргах хөтөлбөрөөрөө тооцно. Өөрөөр хэбэл, бид энэ бодлогын баримт бичгээрээ өмнө нь байсан алдаануудаа засч байгаа. Монгол Улс ядуу байна гээд уул уурхайн салбартаа гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд өмнө нь маш их нээлттэй бодлого явуулсан. Үүний улмаас асар их хөрөнгө оруулагч орж ирээд, Монголын газар нутгийн 50-60 хувийг нь гадныхан авчихлаа гэж яриад байгаа. Иймээс энэ бодлогын баримт бичгээрээ бид энэ бүхнийг балансжуулж, байгаль орчноо ч мөн орхигдуулахгүй тэнцүүлэх гэж байгаа.

6

Товчоор хэлэхэд, бидэнд өмнө нь хэтэрхий эдийн засаг тал руугаа яваад экологио орхигдуулсан зүйл байсан. Үүнийг нуугаад яахав. Энэ бүхнээ засч, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр баримт бичигт тусгаад байгаа. Нөхөн сэргээлт хийдэг, ажилчдынхаа нийгмийн асуудлыг анхаардаг, манай улстай харилцан ашигтай ажилладаг гэх мэт ийм чиглэл рүү түлхүү явж байгаа. Иймээс үр дүнг эдийн засгийн тоон утгаар нь авч үзэхгүй тул иргэдийн уул уурхайн эсрэг байдаг хандлага үгүй болно гэдэгт итгэлтэй байна.

6

Гурван чиглэлээр шатахуун үйлдвэрлэх боломжтой

6

-Сүүлийн үед занарын талаар их яригдаж байна. Дотооддоо олборлоно, олборлохгүй гэж маргаж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Би анх энэ бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Засгийн газраар батлуулан, УИХ-д оруулсан. Тухайн үед занарыг дотооддоо олборлохгүй гэсэн санаа энд тусгагдаагүй.

Ер нь бол 10 гаруй жил явуулах бодлогодоо огт тийм зүйл хийхгүй гэж тусгавал тэнэг асуудал болно.

6

-Шатдаг занарыг дотооддоо ашиглах боломж хэр байгаа юм бол?

-АНУ-ын “Genni oil” гээд компани Монголд шатдаг занар байгааг судлаж, туршиж үзээд маш сайн чанартай шатахуун гарч байна гэж тогтоосон. Шатдаг занар нь АНУ-д хувьсгал хийсэн. Тус улс нь Арабын орнуудаас газрын тосны хараат байдлаасаа гарахын тулд шатдаг занараас шатахуун гаргаж байгаа.

6

Манай улсын хувьд ч гаднаас хараат байгаа тул үүнийгээ хэрхэн шийдэх талаар 3 хувилбараар ярьж байгаа. Эхнийх нь газрын тосоо боловруулах. Хоёрдугаарт, нүүрсийг хийжүүлэн шингэрүүлээд түлш гаргах. Гуравт, шатдаг занарыг ашиглах гэсэн дотооддоо шатахуун үйлдвэрлэх гурван чиглэлийн боломж байна.

6

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

urnaa:
их сайхан ажил хийж байгаа юм байна. баяр хүргье танай албаныханд. батхүү хөвсгөл аймгийн засаг дарга байх үед хөвсгөлийн аймгийнхан газар нутгаа ухдаг нинжа нар байгаагүй, монголын швейцарь нэрийг сайн хадгалж хөгжүүлж байсанд баярлалаа. хойморь нутгийн хийморьлог хүмүүстээ зөв бодлого зөв сэтгэлтээ байдаг болохоор л нутаг маань бусад аймгаас илүү хамгийн онгон байгалаараа байгаад баярладаг шүү.
2014-02-20
soni:
toroos barimtlah bopdlogo bolovsruulah ni zov. odoogiin nohtsold hugatsaa aldahgui batalj heregjuuleh ni chuhal
2013-12-25
geologich:
ээ дээ тэр занараас түлш гаргах ажил чинь газрын гүнрүү хүчил шахах замаар явагддаг гэсэн. америкууд нутаг дээрээ ганц нэг газар л туршилт хийсэн гэх юм билээ. байгалийг ч алгуурхан сөнөөх эд юм байнлээ дээ. герман, ану 2 л цаанаас нь хатгаж байгаа сурагтай яана даа яана.
2013-12-09
zochin:
nohoin *nuud
2013-12-04
zochin:
засгийн газраас анх гаргасан төсөлд занар ашиглахгүй гэж тусгаагүй байхад дундаас нь ямар хүн ийм заалт оруулж ирээд санал хураалтаар дэмжигдээд орчихсоныг зарлаач. гадны гар хөлж улс орноо хорлох бодлого явуулж байдаг хэн гэдэг уих гишүүн байдгийг ард түмэн мэдэж аваг.
2013-12-04
mongol:
toriin bodlogo gej tumur zamyn turiin bodlogo shig balai jonhuu hutgachihavdaa
2013-12-04
tumuruu:
mash saihan medee baina.ene huuliig uih -iinhan hurdan batlaad ajil hereg bolgoh heregtei baina.amjilt husie.
2013-12-04
mongol zaluu:
batxvv dargad amjilt xvsie.mundag xvn shvv bi xuwidaa taniig xvndelj ywdag zow xvniig zow zam xvleej baigaa shvv batxvv dargaa urag* xo.
2013-12-03
mongol zaluu :
zow xo manaid er ni ylanguya uul uurxain salbart toriin zow zoxitsuulalt toriin zow bodlogo l dutaad bsiin 1 l zow golidroldoo orood ywchixwal ch 2 xon say garui xvn amtai xorson doroo iim ix baylagtai manai uls saixan xogjino gedegt mongol xvniixee xuwid itgej ywdag.mongol uls mandan badrag.
2013-12-03
zocin:
bolomjiin zow yum surwaljilsan bna zow yum xiij minii xvsej bsan medeeg bicsen bna ene bodlgiig demjij bna
2013-12-03
mahan tolgoit :
iim mahan tolgoit yaj bodlogo hiev dee
2013-12-03
murun:
bathuu darga huvsgul aimgiig hugjuulehiin tuluu uneheer sain ajillaj bsan shuu, odoo ene tserenjav terguutei nuhduud budaa bolgoj baina, yana daa
2013-12-03
irgen:
odoo l zuv zamdaa oroh n dee, gol n bodlogo zuv baih estoi
2013-12-03