Монголбанк ам.доллар, юань худалдсангүй
Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах, юань худалдан авах, худалдах санал тус тус ирүүлжээ. Гэвч төв банк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.
2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр банкууд 5 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп, ам.долларын форвард хэлцэл хийх санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлсэн аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ