“Зах дээр байгаа биш, зохицуул Цолмон дарга аа”

img

Хилийн боомтын тухай хуулийн төслөөр хилийн боомтын захиргааг ЗГХЭГ-т харъяалуулахаар заасан. Ингэхдээ хилийн боомтын үйл ажиллагаанд Засгийн газар оролцох, үгүй  дээр гишүүд талцан мэтгэлцэв. Уг хуулийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн Ж.Энхбаяр “хилийн боомтын үндсэн ажиллагаанд Засгийн газар шууд хутгалдах оролцохгүй” хэмээж байсан бол гишүүн С.Баярцогт “Засгийн газар оролцох үүрэгтэй” гэж байлаа. Ийн гишүүдийн маргаан үргэлжлэн дуу нь өндөрсөөд байсан учир УИХ-ын дэд дарга Л.Цог “Ц.Цолмон дарга аа, хуралдаанаа зохицуул. Зах дээр байгаа биш дээ,  ямар” хэмээн үүрэгдэж харагдана лээ. Гишүүд хоорондоо мэтгэлцэхээрээ хэлэлцэх асуудлаасаа халин,  эрх ашгийн зөрчлөө хүртэл дуудалцдаг хойно, “гал дээр шар тос нэмэх”-ээс өмнө намжаах хэрэгтэй гэж эрхэм гишүүн бодсон биз ээ.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ