О.Баасанхүү С.Баярцогтын “амыг таглав”
УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл Хилийн боомтын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийх үед Боомтын нэгдсэн захиргаа, Үндэсний зөвлөл гэсэн данхар бүтэц байна. Тиймээс Боомтын нэгдсэн захиргааг нь хасах санал гаргасан юм. Үүнд гишүүн С.Баярцогт “Та анхны хэлэлцүүлгийн үеэр энэ саналаа оруулсан бол хүлээн авч болох байсан. Харин хоёр дахь хэлэлцүүлэг хийх үед саналаа оруулж байгаа учир авч хэлэлцэх боломжгүй” хэмээн УИХ-ын дэгийн заалтыг хөндөв. Харин хөндлөнгөөс “Шударга ёс” эвсэл бүлгийн гишүүн О.Баасанхүү ангийн ахмад гишүүнээ тас өмөөрч, “Баярцогт гишүүн ээ, УИХ-ын гишүүн саналаа аль ч хэлэлцүүлгийн үед оруулж болно. Тэр хуулиа хар. Чи хуулиа мэдэхгүй худлаа яриад байх юм” хэмээн амыг нь таглав.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ