ГХЯ-наас сэрэмжлүүлэг гаргав

img

Сүүлийн үед Тайланд, Украин Улсад улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Үүнтэй холбогдуулан тус улсуудад ажиллаж амьдарч буй болон зорчихоор төлөвлөж буй монгол иргэд олон хүн цугласан газраар, мөн засаг захиргааны байрных нь ойр орчмоор явахгүй байхыг Монголын Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүлж байна. Мөн тус улсуудын хууль сахиулах байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөжээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ