Ким Чен Ун авга ахыгаа ажлаас нь халав
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун авга ах 67 настай Чан Сун Тэкийг армийн дэд даргын суудлаас буулгаж хоёр сарын хугацаанд гэрийн хорионд байлгахаар боллоо гэж “ВВС” агентлаг мэдээллээ.
Өмнөд Солонгосын тагнуулын агентлагийн эх сурвалжийн мэдээлж буйгаар "Чан Сун Тэкийн хоёр туслах нь авлигын хэрэгт холбогдож, цаазаар авах шийтгэл хүлээсэнтэй энэ явдал холбоотой байх магадлалтай" гэжээ.
1
Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг “KCNA”-д тавигдсан мэдээлэлд "Удирдагч Ким Чен Ун “Авилгын хэрэгт биечлэн оролцоогүй ч гэсэн, ойрын туслахууд нь авилга, эрх мэдлээ буруулан ашиглаж, олон мянган иргэнд дарамт үзүүлсэн нь ард талдаа удирдлагуудын заавар байх нь тодорхой” гэж үзэж буй" хэмээжээ.
Чан Сун Тэк нь Ким Чен Ирийн охин дүү Ким Гён Хигийн нөхөр нь юм. Тэрбээр 2004 оноос эхлэн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр хариуцсан даргаар, 2006 оноос эхлэн армийн дэд даргаар ажиллаж эхэлсэн юм. Ажиглагчдын зүгээс Чан Сун Тэкийг Ким Чен Уны улс төрийн бодлогод хүчтэй нөлөө үзүүлдэг, хөшигний ар дахь удирдагч гэж дүгнэдэг билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ