“ХасБанк”-ны чансааг The Banker сэтгүүл үнэлжээ

img

Дэлхийд алдартай The Banker сэтгүүл анхны дугаараа 1926 онд өлгийдөн авчээ. The Financial Times компанийн Лондон хотноо эрхлэн гаргадаг сар тутмын энэхүү сэтгүүлд олон улсын санхүүгийн асуудлыг хөндөн бичдэг билээ. Брэндан Брэкены үүсгэн байгуулж байсан The Banker сэтгүүл нь цагийн эрхээр яван чангарч, олон улсын үйл амьдралыг тусгах болжээ. The Banker сэтгүүл нь яван явсаар банкирууд, санхүүчид, корпорацийн менежерүүд, гүйцэтгэх захирал болон дэлхийн улс орнуудын сангийн сайд нарын ширээний сэтгүүл болж чадсан байна. Уг сэтгүүл нь жил бүр The Banker шагналаа дэлхийн шилдэг санхүүгийн байгууллагад олгодог уламжлалтай аж. Мөн жил бүрийн долоодугаар сарын дугаартаа дэлхийн топ 1000 банкийг нэрлэдэг юм. Монголын томоохон банкууд жилд нэг удаа олгогддог The Banker шагналыг хүртэж байсан бол 2013 оны Монгол Улсын шилдэг банкаар “ХасБанк” тодорсон явдал нь тухайн байгууллагын үйл ажиллагаа хэр зэрэг өргөн далайцтай хөгжиж байгааг үнэлсэн явдал боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ