МИАТ-ын инженерүүдийн онгоц засварлах эрхийг хасчээ
Өнгөрсөн сарын 19-нд МИАТ-ийн Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэг үйлдэхээр хөөрсөн “Бойнг-767” онгоц аваарын буулт хийсэн билээ. Учир нь тус онгоцыг нисэхэд бэлтгэж байсан инженерүүдийн тосны банкны тагаа таглахаа мартаж, улмаар онгоц агаарт хөөрсөний дараа баруун хөдөлгүүрийн тосны даралт унасан гэдэг.
Тэгвэл тус онгоцыг хөөргөхөд бэлтгэж байсан хоёр инженерт Иргэний нисэхийн ерөнхий газраас хариуцлага тооцож, онгоц засварлах эрхийг хассан талаар эх сурвалж мэдээллээ.
Хэрэв тус онгоц агаарт бага зэрэг удсан бол тос, масло нь тасалдаж, онгоцны мотор цохиж, агаарт унтрах аюултай байсан гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ