Б.Одгэрэл: Томоохон товчоонд улсын байцаагч ажиллуулах хэрэгтэй

img

Авто тээврийн үндэсний газар болон СХД-ийн Засаг даргын тамгын газрын төлөөлөл Драгон автовокзалд ажиллахдаа тус байгууллагуудын даргын хамтарсан ажиллагааны дүнд хууль бус тээврийн хэрэгсэл багассан гэж ярьсан. Харин Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл үүнтэй санал нийлэхгүй байлаа. Түүний үзэл бодлыг сонссон юм.

5

-Та авто тээврийн хуулийг хэрэгжүүлж байгаа хүн байхгүй байна гэлээ?

- 22-ын товчоо, Баянзүрхийн болон Өлзийтийн шалган бүртгэх товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьдаг хүмүүс чинь авто тээврийн хяналтын улсын байцаагч. Гэтэл эдгээрийг улсын байцаагчийн шаардлагагүй гээд татан буулгачихсан. Өнөөдөр алинд нь ч тээврийн хуулийг хэрэгжүүлж байгаа хүн байхгүй болчихсон.  Тэгээд өнөөдөр сайхан болох гэж байгаа юм шиг юм яриад хэрэггүй. Хууль бусаар явж байгаа тээврийг чинь замд нь зогсоож шалгана уу гэхээс газар дээр нь тогтоож бараг боломжгүй. Энэ талбай чинь нийтийн эзэмшлийнх учир хэн ч зогсож болно шүү дээ. Хаяг логогүй л бол хууль бус тээвэр гэж ойлгож болохгүй, зогсоолд машинаа түр тавьсан хүн байж болно.

6

-Хууль бус тээврийг юугаар нь ялгадаг юм бэ?

-ЗТЯамны харьяа Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулаад явж байгаа тээврийн хэрэгслүүд өөрсдийн лого болон зөвшөөрөлтэй байдаг. Гэхдээ лого наасан ч гэсэн хууль бус тээврийн хэрэгсэл буюу гэрээ байгуулаагүй аж ахуй нэгжийн тээвэрлэгч байх тохиолдол бий.

6

-Таныхаар энэ асуудалд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Эргээд гол товчоонууд дээрээ улсын байцаагч нарыг ажиллуулах нь зүйтэй. Тэгж байж л хот руу юу орж, гарч байгааг мэднэ. Одоо бол тээвэрлэлтийн талаас хянаж байгаа юм алга. Постууд дээр байгаа хорио цээрийн байцаагч, мэргэжлийн хяналтын байцаагч, Цагдаа нар үүргийнхээ дагуу өөрийнхөө ажлыг л хийж, шалгалтаа явуулна. Монгол Улсын иргэн аюулгүй тээврээр зорчих эрхтэй үүнийг нь шалгах эрх бүхий хүн чинь авто тээврийн хяналтын улсын байцаагч. Гэтэл энэ зүйл үүнийг шалгах хүмүүсийг татан буулгачихсан. Мөн хот хоорондын тээвэрт үнэхээр явах сонирхолтой хүмүүс байна. Бид голдуу аймгийн төвүүд рүү гэрээ хийж байгаа гэтэл аймгаас алслагдсан сум руу гэрээ байгуулах боломж зэргийг судалж үзэн, тиймэрхүү зохицуулалт хийх хэрэгтэй.

Драгон автовокзал дээр мягмар, бямба гарагт 250 тээврийн хэрэгсэл гардаг энэ нь манайхны хоёр дахь, хагас сайн өдрүүдэд замд гарахыг цээрлэдэг заншилтай холбоотой. Харин бусад өдөр 400 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг байна. Завхан, Увс, Баян-Өлгийгөөс бусад аймагт 36-45 хүний суудалтай аюулгүйн ажиллагааг бүрэн хангасан автобус үйлчилдэг.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

засаг:
буян дааж амьдрана шүү.жолооч та.амьдралаа өөд нь татаад орой бүр атга давс зүсэм талхтай харьдаг болж хэвшээрэй.та бүгддээ найдаж ийм өчүүхэн шийдвэр гаргалаа.
2014-05-16
засаг:
тусгай зөвшөөрөл гэдэг түмэн олны амьдралыг алаг эрээн болгодог.оны хамаарал тусгай зөвшөөрөл шаардахгүй техникийн бүрэн бүтэн нөхцөл хангасан жолооч бүрийг ажилтай монгол иргэн гэж үзнэ.алтанхуяг.халтар жолооч нартаа амжилт хүсье.
2014-05-16
enhe:
bvgd hudlaa
2013-12-04
онцгой:
хулгайн тээвэр хийж байгаа нөхдүүд даварч байна тэд мөнгө авсан бол ямарч хариуцлаг хүлээж чадахгүй??????????
2013-12-04
онцгой:
хулгайн тээвэр хийж байгаа нөхдүүд даварч байна тэд мөнгө авсан бол ямарч хариуцлаг хүлээж чадахгүй??????????
2013-12-04
онцгой:
хулгайн тээвэр хийж байгаа нөхдүүд даварч байна тэд мөнгө авсан бол ямарч хариуцлаг хүлээж чадахгүй??????????
2013-12-04
odgerel:
bayarlalaa. unen zob asuudal garchee
2013-12-04