Ирц бүрдээгүй шалтгаанаар байнгын хорооны хурал хойшиллоо

img

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас  хуралдахаар товлогдоод байсан. Харин байнгын хорооны гишүүдийн ирц хүрээгүй тул хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж,  “Боловсролын салбарын өнөөгийн байдал” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсохоор төлөвлөөд байгаа билээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
уих-н гишүүдийн ирцийг нэгтгэсэн байдлаар улирал тутамд,жилээр,сонгуулийн өмнө мэдээлэлийн хэрэгсэлүүдээр албан ёсоор зарлаж,үүгээрээ ард түмэнд хариуцлагатай хүнийг сонгох сонголтыг нь олгох,нөгөө талдаа уих-н гишүүдийг хариуцлагатай байлгах хөшүүрэгтэй баймаар.
2013-12-07