Монгол улс авилгын индексээр 11 байраар урагшиллаа
Олон улсын судалгааны байгууллага болох “Transparency International”-ээс дэлхийн авилгын индексийг гаргасан байна. Манай улсын хувьд дэлхийн 180 орны 83 дугаарт бичигдсэн байна. Энэ нь өнгөрөгч оноос 11 байраар урагшилсан үзүүлэлт юм. Улс орны авилгын байдлыг тооцохдоо 1-10 оноогоор үнэлдэг бөгөөд тоо 1-д ойр байх тусам авлигын нөхцөл их байгааг илтгэдэг.
2009 онд манайх 120-д орж байсан бол 2010 онд 116 дугаарт орж байсан. Харин өнгөрсөн жил 94 дүгээрт бичигдэж байсан юм.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ