Барилга угсралтын ажил эхлүүлэх 730 гаруй зөвшөөрөл олгожээ

img

Энэ оны 11 дүгээр сарын байдлаар 730 гаруй барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл өгчээ. Өнгөрсөн жил 430 зөвшөөрөл олгож байсан юм. Барилгын зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлсэн нь иргэдийн явдал чиргэдлийг багасгаж, төрийн хүнд суртлыг халсан шинэ алхам болсныг албаныхан онцолсон.

Дэлхийн банкнаас гаргадаг “Бизнес эрхлэхүй-2014” судалгааны “Барилгын зөвшөөрөл авах” шалгуур үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 189 орноос 107 дугаар байрт бичигдсэн нь өнгөрсөн оныхоос 25 байраар урагшисан үзүүлэлт юм байна. Дэлхийн 189 орноос өнөөдрийн байдлаар 36 гаруй нь барилгын зөвшөөрлийн нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг. Дашрамд дуулгахад, өмнө нь барилгын зөвшөөрлийг олгохдоо 180 гарын үсэг цуглуулан, 2-3 сарын хугацаанд шийдвэрлэдэг байсан бол үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлснээр зөвшөөрлийг 21-30 хоногт шийдвэрлэдэг болжээ.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ