Зөвшөөрлийн асуудлаар санал солилцох уулзалт болно
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зөвшөөрлийн шинэчлэлийн ажлын хүрээнд Худалдан авах ажиллагааны газар, Хил хамгаалах ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Мал эмнэлгийн үржлийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, МҮХАҮТанхимаас олгож байгаа зөвшөөрөл, бүртгэл түүнтэй адилтгах актуудыг хүчингүй болгох, хэвээр үлдээх, шат дамжлагыг хөнгөвчлөх талаар уулзалт хийх гэж байна. Уг уулзалт энэ сарын 06-ны өдөр 14.00 цагт Төрийн ордонд болно.
Мөн Зөвшөөрөл лицензийн тоог зохистой хэмжээнд хүртэл бууруулах ажлын хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, лиценз тус бүрт дүн шинжилгээ хийж, хүчингүй болгох, хэвээр үлдээх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлэг маргааш 08.30 цагт Төрийн ордны `Г ` танхимд болох юм.
Энэ хэлэлцүүлгээр Стандарчилал хэмжил зүйн газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас олгож байгаа зөвшөөрлүүдийг хэвээр үлдээх, хүчингүй болгох, шат дамжлагыг багасгах талаар хэлэлцэх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ