Авто замчдын холбооны ерөнхийлөгчөөр Т.Бямбааг сонгожээ
Монголын авто замчдын III Их хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ үеэр Монголын авто замчдын ерөнхийлөгчийг нууц хураалтаар сонгожээ. Сонгуульд холбооны тэргүүн Т.Бямбаа, УИХ гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны дарга Б.Гарамгайбаатар, Монгол улсын гавьяат барилгачин Р.Буд, Монгол Улсын авто замын зөвлөх инженер Н.Адилбиш, Авто замчин эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ө.Нямцэвээн нар нэр дэвшин өрсөлдөж, 57.70 хувийн саналаар Т.Бямбаа Авто замчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ