МАХН-ын тугийг хулгайлжээ

img

Сонгинохайрхан дүүргийн МАХН-ынхан бужигнаантай байна. Тэднийг бужигнаж, маргалдах үймээний эхлэл нь дээд  удирдлагуудаас нь “шидсэн чулуу”  бололтой. Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын Мянгат, зуутын дарга нар энэ талаар мэдээлэл хийлээ. Тэд  мэдээлэлдээ “МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Д.Цогтбаатар Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар намын хууль дүрмээ зөрчиж, нам дотор нам байгуулж байна.  Сонгинохайрхан дүүргийн Мянгатын даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй. Ирэх оны нэгдүгээр сард дуусгавар болно. Мянгатын даргыг намын дүрмээр хоёр жилд нэг удаа сонгодог. Мянгатын даргыг сонгох хурлыг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа Мянгатын дарга зарладаг.  Гэтэл Д.Тэрбишдагва нар намын нарийн бичгийн даргын журам гэж дур мэдэн өөрсдөдөө дүрэм баталж, Мянгатын даргыг сонгох хурлыг өнгөрсөн сарын 10-нд  зарлан, автобусаар өөрсдийн хүмүүсийг авчран н.Лхагвасүрэн гэгчийг Сонгинохайрхан дүүргийн Мянгатын даргаар томиллоо.

Тэд автобусаар зөөж авчирсан хүмүүст тус бүр 20 мянган төгрөг өгсөн байна.  Манай Сонгинохайрхан дүүргийн Мянгат 32 хороотойгоос 26 хорооны Зуутын дарга нар Лхагвасүрэнг дэмжээгүй. Тэдний энэ үйлдлийг хууль бус үзсэн. Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын Мянгатын хороо 4686 гишүүнтэй. Гэтэл 50-60 хүнийг автобусаар авчирч, Лхагвасүрэнг даргаар сонголоо. Лхагвасүрэн бид Мянгатын даргаар томилогдсоныг эсэргүүцэж, тамгаа шилжүүлж өгөөгүй. Гэтэл Лхагвасүрэн энэ сарын хоёрны шөнө манай Мянгатын хорооны туг, логог  Орхонбаяр гэгчийн хамт хулгайлаад явлаа. Манай намын дарга нар дээрээсээ ингэж хууль зөрчиж байгааг бид эсэргүүцэж байна гэсэн юм. Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын  Мянгатынхны асуудал үүгээр дууссангүй.

6

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар сонгогдсон Б.Цолмонг эсэргүүцэж байна. Тэд ИТХ-ын даргыг сонгохдоо намын дүрмийн дагуу жагсаалтаар томилдог байна. Гэтэл тус намын нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн намын бодлогоор сонгож байна хэмээн жагсаалтын дөрөвдүгээрт байсан Б.Цолмонг даргаар томилжээ. Уг нь намын дүрмээрээ  жагсаалтын нэгдүгээр МАХН-ын Мянгатын дарга Мөнгөнчимэг ИТХ-ын даргаар сонгогдох байсан аж.

 6

 Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ажилласан зарим Зуутын хорооны ухуулагч нар  өнөөг хүртэл хөдөлмөрийн үр шимээ хүртээгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар Зуутын дарга З.Нурбек:

-2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын ухуулагчаар ажилласан 176 хүн өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадаагүй байна. Бид анх өдрийн 15 мянган төгрөгөөр ажиллахаар МАХН-ын удирдлагуудтайгаа тохиролцсон юм. Гэтэл энэ мөнгө сүүлдээ өдрийн таван мянган төгрөг болтлоо ханш нь буурсан. Гэтэл өнөөг хүртэл бидэнд мөнгө өгөөгүй. Бүтэн сарын хугацаанд ухуулагч нар ажилласан. Нэг ухуулагч 150 мянган төгрөг авах юм. Одоо бидэнд 100 мянга төгрөгөөр тооцоод 17,6 сая төгрөг шийдээд өгчих гэсэн боловч өнөөг хүртэл шийдэж өгөөгүй байна. Удирдлагуудаа хэлэхээр “зө, өнгө” гээд солонго шиг баригдахгүй юм” хэмээн бухимдаж байлаа.

Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн МАХН-ынхан удирдлагуудаа дүрэм журам зөрчиж байгаад шүүмжилж байна.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocnin:
ta nar maxn ig tseverle end tendes amudin snarnyd ene namig budantulj bga ucniras etse xvrtel temts ard ni ard cnudarga ard tvmen bid nar bna bvv cnantar ta nartaiga zorilgo neg cnv uragcna ene nam ard bidni namaa tim biz de mongolcnuda
2013-12-06
tsoomoo:
enxbayar maxn gedeg tolgoig xairlaxaa bolie manang an-man bolgood ardshilsan zamruu tegeed ok ambits xeedeg namantsaruud 2 taldaa uustsgaa
2013-12-04
орахшн:
дандаа нам намын гологдлууд, хутган үймүүлэгчид цугласан болохоор эвлэрэхгүй нам
2013-12-04
намын гишүүд дэмжигчид :
манд орон зайгүй болж хөөгдсөн тэрбишдагва шийлэгдамба цогтбаатар нар авилгачин тагнуулууд дээр нь цолмон авгайн гар хөл болж ан тагнуул чимэдсүрэн гээд чимээгүй чөөгий бий эдгээр хүн дүрстэй сүгнүүдийг даруй хөөж намаа цэвэрлэж авах цаг болсон
2013-12-04
irgen:
ene namuudaas unende zalhaj bna ymar zavaan zalhmaar bulai ym beeeeeee
2013-12-04
хэ хэ хэ:
одоо та нөгөө чаддаг юм аа хийгээчээ. жагсаал хийгээд л, дараа нь суулт болгоод л, тэгснээ өлсөглөн зарлаад л.... энэ хэдэн гарууд ёстой бүтэхгүй ээ. жагсаал хийхдээ хэдийг авдаг билээ, арай үнэлгээ өндөртэй нь өлсгөлөн гэж байгаа.. санхүүжилт хийвэл манай байрны сөх-ийн даргыг огцортол жагсаж, өлсөнө биз дээ 1000-тийн дэвсгэртийн дарга мөнгөнчимэг-ээ
2013-12-04
tsolmon:
ee zailuul mongonchimeg gej balai uchiraa medehgui balairsan avgai nartaigaa niileed mangartaad l yavaad bhiin. yag yas yuman deeree ayga ugaagch shdee chi piska chin
2013-12-04
tsolmon:
ee zailuul mongonchimeg gej balai uchiraa medehgui balairsan avgai nartaigaa niileed mangartaad l yavaad bhiin. yag yas yuman deeree ayga ugaagch shdee chi piska chin
2013-12-04
irgen:
teneg vhrvvdee ta nar odoo amjihgvi.tsagni boloogvi bna
2013-12-04
зочин:
төрхөмдөө буцаад өгөөчэээ
2013-12-04
irgen:
mohoson namyn tugaar yah yom be? ta nar oorsnoo avch bogsoo archij hayasan yom baigaa biz.
2013-12-04
иргэн :
одоо та нарыг ман авахгүй. махн-д нэргүй боллоо. зохицоод явж чадахгүй. дүүргийн их ийн дарга гайгүй авч болох алба байж: бусад нь ямар хамаа байна. өнгө мөнгө албан тушаал ийм хортой. намуудад нэгдэж байгаа дарга болж байгаа хүмүүс бүгд ийм амбицтай.
2013-12-04