
Монголын хөрөнгийн бирж дээр пүрэв гарагт 45 ХК-ийн 109.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 222.5 мянган ширхэг хувьцаа арилжлаа.
“А” самбарын арилжаагаар 27 ХК-ийн 219.2 мянган ширхэг хувьцааг 103.4 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 18 ХК-ийн 3.3 мянган ширхэг хувьцааг 6.5 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.
Арилжаагаар нийт 260 хэлцэл хийгдсэн байна.
Нийт 45 үнэт цаас арилжигдсанаас 18 үнэт цаасны ханш өсч, 16 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
ТОП-20 индекс 20607.10 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 282.86 нэгжээр буюу 1.35% буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 110.5 тэрбум төгрөг болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ