Үнэ төлбөргүй тараана

img

 

УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг долоо хоног тутмын хэвлэл-”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, тайлбарлан таниулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүргийг нь хэрэгжүүлэхэд төр, захиргааны байгууллага, шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагуудад тус дөхөм болгох,  түүнчлэн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тэдэнд хууль ёсыг чанд дагаж мөрдөх соёл, дадлыг хэвшүүлэх шаардлагыг харгалзан  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг  2014 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн  үнэ төлбөргүй тараахаар болжээ.   Энэ тухай шийдвэр гарсан талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрийн мэдэээлэл” эмхэтгэлийн Зөвлөлийн дарга Б.Болдбаатар өнөөдөр сэтгүүлчдэд хандаж хийсэн мэдээллийнхээ үеэр мэдэгдлээ. Энэ шийдвэрийн дагуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг төр, захиргааны байгууллагууд, бүх шатны шүүх, прокурор, Засаг дарга нар, их, дээд, дунд сургууль болон нийтийн номын сангуудад  нийт 5 670 орчим  ширхэгийг үнэ төлбөргүй өгөх ажээ.  Энэхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хэвлэж  үнэ төлбөргүй тараахаас гадна түүнийг Улсын Их Хурлын албан ёсны цахим сүлжээнд байршуулж , андроид үйлдлийн системийг ашиглан эмхэтгэлийн дугаар бүрийг татаж авч унших боломжийг олгосон тухай УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн Зөвлөлийн дарга Б.Болдбаатар онцлон тэмдэглэв. УИХ-ын Тамгын газар  1991 оноос хойш хэвлэгдэн гарсан“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн долоо хоног тутмын дугаарууд төдийгүй Монгол Улс нэгдэн орсон, соёрхон баталсан Олон улсын гэрээ, Конвенци нийтэлдэг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугааруудыг цахим сүлжээндээ байршуулсан байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зэнх:
маш сайн. одоо л юм хийх нь дээ. гэхдээ хурган дарга нар, сайдын хүмүүс саад болно доо. юм мэдэхгүй, авилга авна, хүн гүтгэнэ. оготно шиг орох нүхээ хайна. эднийг яах вэ.
2013-12-04
зочин:
үнэхээр гоё мэдээ байна. баярлалаа. төрийн үйлчилгээ жинхэнээрээ хүн рүү, иргэд рүү чиглэж байгаа талархаж байна.
2013-12-04