Нью-Йорк хотын дарга өндгөөр шидүүлэв

img

Энэ сарын 1-нд Нью-Йорк хотноо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, олон хүн гэмтэж бэртсэн билээ. Төмөр замын томоохон осол гарахад хотын дарга хэргийн газар яаралтай очихгүй, Бермуд дэх харшдаа гольф тоглож байсан гэнэ. Үүнээсээ болж Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг шүүмжлэлийн бай болж, иргэдэд өндгөөр шидүүлжээ.

Осол болсон мэдээг сонссон хэрнээ 71 настай Блумберг эхнэр, найз хоёртойгоо гольф тоглож байгаад оройдоо Нью-Йорк хотод эргэн ирсэн аж. Хотод ирсэнийхээ дараа тэрбээр гэмтэж бэртсэн хүмүүсийн хэвтэж байсан хоёр эмнэлгээр очих үеэр иргэд түүнийг өндгөөр шидсэн байна. Хотын дарга өөрийнхөө үйлдлийг зөвтгөн “Ослын газар яаралтай очих шаардлага байгаагүй гэж бодсон. Би юу ч хийж чадахгүй шүү дээ. Миний хийх цорын ганц зүйл бол ослын газар хэрэгтэй хүмүүс очсон болон цагдаагийн газар, гал унтраах газар, онцгой байдлын газрын тэргүүнүүд ажиллаж байгааг мэдэх явдал байсан. Харин сонгогчид минь тэгэж бодоогүй бололтой”  гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

4 temdegt:
ug ni unen l helj kk
2013-12-04