Б.Бат-Отгон: АТГ-аас УИХ-ын гишүүдэд зориулсан сургалт явуулна

img

Өнөөдөр Хууль зүйн хүрээлэн дээр  "Хууль дүрэм бодит амьдрал" сэдэвт дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлгийг АТГ-аас зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, АТГ-ын дарга Н.Ганболд болон АНУ-ын Азийн сан, Сант Марал сан, Мэрси Кор олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо. Мөн орон нутгийн Төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцож, өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм. Энэ үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Азийн сангаас явуулсан “Авилгын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох” сэдэвт судалгааны дүнг танилцуулсан юм. Судалгааг энэ оны есдүгээр сард зургаан аймгийн 21 сум, нийслэлийн долоон дүүргийн 1360 өрхийн дунд явуулжээ. Судалгаагаар өнгөрсөн гуравдугаар сарын байдалтай харьцуулахад авилгал харьцангуй буурсан гэх дүгнэлт гарсныг дуулгасан юм.

6

Хэлэлцүүлгийн үеэр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Тамгийн газрын дарга Б.Ундармаа “Иргэд авилгал, ашиг сонирхолын зөрчлийг газрын албан дээр байдаг гэсэн ойлголттой байдаг. Үнэндээ иргэд өөрсдөө Төрийн албан хаагчидтай ил тод харьцаж чаддаггүй, ойлголцлын зөрүүгээс болоод “Төрийн албаныхан хүнд сурталтай” гэсэн ойлголттой болдог. Тиймээс иргэдийн хууль зүйн мэдлэгийг дээшлүүлж, тухайн авилгалтай гэх газрын мэдээллийг нээлттэй болгох хэрэгтэй” хэмээн ярив.

6

Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгоноос “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ямар арга хэмжээ хийж байгаа талаар тодруулаа.

6

-Энэ сарын 19-нд “Олон улсын авилгалын эсрэг өдөр” болно. Энэ өдрийн хүрээнд АТГ-аас ямар ажлуудыг зохион байгуулж байгаа вэ?

-“Олон улсын авилгалын эсрэг өдөр” манай байгууллагаас авилгалтай тэмцэх долоо хоногийн аяныг явуулж байна. Уг аяны хүрээнд Хууль дүрэм бодит амьдрал" сэдэвт дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлгээрээ бид авилгал, ашиг сонирхолын талаар мэдээлэл хийж, орон нутгийн Төрийн байгууллага болон иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал шүүмжлэлийг сонсож байна. АТГ энэ жил 21 ТББ-тай авилгалын эсрэг чиглэсэн ажилд хамтран ажиллаж, Төрийн байгууллагуудад хяналт, судалгаа хийлгүүлсэн. Мөн олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран сургалт, сурталчилгааг зохион байгууллаа.

6

- Чухам яагаад энэ өдрийг сонгож авсан юм бол?

-Дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орж, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо одоогоос есөн жилийн өмнө 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулж байлаа. Дэлхийн улс орнуудын өндөр албан тушаалтнууд гарын үсгээ зурсан энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ албан ёсоор тунхагласан. Манай улсын хувьд НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид 2005 онд нэгдэн орж, мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр Конвенцийг соёрхон баталснаар Монгол Улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болсон. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг албан ёсоор өргөн хүрээнд зургаа дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-ын Конвенц нь авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан, дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд түүнд нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, уг Конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай юм.

6

-АТГ авилгалд өртөмтгий салбаруудтай хамтран ажилласан уу?

-Авилгалд өртөмтгий салбараар Газрын алба, Худалдан авах ажиллагааны байгууллага, Хууль сахиулах байгууллагууд тодроод байгаа. Иймд манай байгууллагаас тэдгээр авилгалд өртөмтгий байгууллагад авилгалын эсрэг хууль, тогтоомжийг хүргүүлээд байгаа. Мөн ирэх оноос тэдгээр байгууллагуудад шаталсан сургалт явуулахаар төлөвлөж байна.

6

-УИХ-ийн гишүүдэд авилгалаас урьдчилан сэргийлэх тухай гарын авлага тараасан гэж сонссон?

-Тиймээ. Бид УИХ-ын гишүүдэд зориулж авилгалаас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай гарын авлага гаргасан. Тэд цаг зав багатай учир тэр бүр авилгалын эсрэг хуулийг уншаад байж амждаггүй. Тийм учраас АТГ-аас УИХ-ын гишүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Эхний ээлжинд УИХ-ын гишүүн болон түүний туслах, зөвлөх хамтран ажилдаг баг бүрэлдэхүүнд нь гарын авлагаа хүргүүлээд байна.

6

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
авлига гэдэг үгийг зөв бичээчээ "авлига"
2013-12-05
гишүүн:
уих-ын гишүүд шиг завтай хүн хаана байна, ажилдаа ирэхгүй, хуралдаа суухгүй, хааяа үзэгдэхээрээ мессеж бичиж, тоглоом тоглоно, тэгээд үлдсэн цагаа гадаадад томилолтоор явж цэвэр агаар төслийг хэрэгжүүлнэ.
2013-12-04
зочин:
юу нь инээдтэй байгаан заавал таньд таалагдах албагүй харин ч авууштай мэдээлэл байна
2013-12-04
уб бзд:
инээдтэй юм
2013-12-04
irgen:
mash zov sanaa baina. yalanguya mah avligachidad iluutei zaah heregtei shuu?
2013-12-04