“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр ОХУ-ын “Ростехнилогия” төрийн өмчит компанийн төлөөлөгчид Монголд ирж байна.
Тэд маргааш болох Монгол-Оросын Засгийн газар хоорондын хуралдаанд оролцох аж. Уг хуралдаанаар УБТЗ”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет нэгдэл” зэрэг хоёр талын хувь нийлүүлсэн компаниудын энэ онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар хэлэлцэх юм байна.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авахдаа барьцаанд тавьсан гэх асуудлын хэлэлцэх гэнэ. Гэвч уг хэрэг өдгөө хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ