Архинаас татгалзсан 100 эрэгтэй чуулна
Тамхи архины шалтгаан эмгэг судлалын төв, Эрүүл идэвхитэй амьдрал ТББ санаачилж, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгуулагатай хамтран маргааш Төрийн ордны А танхимд “Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байна.
7
Энэхүү чуулганд архины асуудлаа шийдвэрлэсэн нийслэл, орон нутгийн 100 эрэгтэй оролцож, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон зургаан яамны сайд нарт эх орондоо архигүй амьдрал, үзэл санааг дэлгэрүүлэхээр хийж буй үйл ажиллагааныхаа тухай хүргэх юм.
7
Манай улсын нийт насанд хүрсэн хүний 51,2 хувь нь архины хамааралтай, эрчүүдийн 22 хувь, эмэгтэйчүүдийн таван хувь архинд донтох эмгэгтэй гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Гэвч энэ тоог харсан хүмүүс цочрол өгөхөө байж, тус асуудал олон нийтийн анхааралыг татахаа байжээ.
7
Б.Баасанхүү: Гудамжинд байгаа хэдийг л архичин гэж харахаа болих хэрэгтэй
7
Хэвлэлийн хурлын үеэр Үндэсний чуулганд оролцохоор ирсэн Хөвсгөл аймгийн “Сүүн тахилт” ТББ-ийн тэргүүн Б.Баасанхүүгээс хэдэн асуултад хариулт авлаа. Тус ТББ нь Тамхи архины шалтгаан эмгэг судлалын төв, Эрүүл идэвхитэй амьдрал ТББ-ийн салбар аж.
7

-“Архидалтын эсрэг тэмцэж байна” гэсэн уриа лоозон гаргаж, энэ тухай олон жил ярьсан. Хийж, тэмцэж бууруулсан нь байхгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд нэг төрийн бус байгууллага эсвэл орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн хэлтэс дагнаад хийчих ажил биш болжээ. Яагаад гэвэл хүчин мөхөсдөөд байгаа юм. Архидалтыг бууруулахаар ажиллаж байгаа байгууллагат зориулагдсан төсөв санхүү байдаггүй. Харин одооноос Төр засаг маань биднийг сонсож, бид төрийн ордонд чуулганаа хийж, түшээдтэй уулзаж санал бодлоо солилцох гэж байна. Үүнд бүх нийтийн оролцоо чухал. Бид зургуулаа ирсэн.
7
-Танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Хэдэн гишүүнтэй вэ?
-Архины эсрэг үйл ажиллагаа гэхээр архичингуудтай тэмцэж байгаа юм биш. Бид архины хамааралтай хүмүүст сэтгэл зүй оюун санаа буюу эмгүй эмчилгээг хийдэг. Архинаас гарах хүсэлтэй хүмүүс өөрсдөө хандаж ирнэ. Одоогийн байдлаа 70 гаруй гишүүнтэй. Гишүүн болгож авна гэхээр эрүүл болсон хүмүүсээ бүртгэнэ гэсэн үг л дээ. Сэтгэлзүйгээр нь эмчилнэ гэдэг бол төвөгтэй, хугацаа шаардсан ажил, дор хаяж 24 сар яригддаг. Гэхдээ одоо байгаа энэ 70 гаруй гэдэг тоо дээш, доош хэлбэлзэх эрсдэлтэй.
7
-Таны авч ирсэн таван хүн чинь бүрэн эмчлэгдсэн хүмүүс байгаа юу. Эмчилгээнд үр дүнтэй хамрагдаж чадсаны давуу тал нь юу байдаг бол?
-70 гаруйгаас хамгийн сайн гэсэнтэй нь хамт ирлээ. Эмчилгээнд яваад доод тал нь нэг, түүнээс дээш жил архи хэрэглээгүй хүмүүс байгаа. Архи хэрэглэхээ больсон хүний сэтгэл санаа өөдрөг болж, эрүүл амьдралын үнэ цэнийг мэдэрлээ гэж ярьдаг. Архи хэрэглэгдэг хүмүүс өөртөө итгэх итгэлгүй, сэтгэлзүйн байдал нь дор орсон байдаг л даа.
7
-Эмчилгээнд ер нь хэд орчим насны хүмүүс хамрагдаж байна?
-Манайд 28-63 насны хүмүүс бүртгэлтэй байж байна. Ирсэн тавын гурав нь 40-дээш, нөгөө хоёр 26, 28-тай хүн байгаа.
7
-Таны хувьд чуулганаар дамжуулаад Төр засагт ямар хүсэлт хүргүүлэх вэ?
-Төрийн дэмжлэг ТББ-уудад хэрэгтэй байна. Улс орон даяар байгаа архины асуудалын өмнө ганц төрийн бус байгууллага хүчин мөхөсдөж байна. Өнөөдөр архидалт манай улсын аль ч салбарт байдаг. Тухайлбал, төрийн албанд, албан газар дээрээ, хамт олноороо зохион байгуулалттай архиддаг байдлыг цэглэе гэж бид ярьж байна. Гудамжинд байгаа хэдийг л архичин гэж харахаа болих хэрэгтэй.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ