УИХ-ын дарга Элчин сайдыг хүлээн авч уулзав
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сатбир Сингхийг үүрэгт ажлаа дуусган нутаг буцах болсонтой нь холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзжээ. Ноён Сатбир Сингх, УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, гурван жилийн хугацаанд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар ажилласандаа сэтгэл ханамжтай байгаагаа хэлсэн байна.
УИХ-ын дарга З.Энхболд, ноён Элчин сайдын Монгол Улсад ажиллах хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг үнэлж байгаагаа илэрхийлээд, энэ хугацаанд хоёр талын өндөр, дээд хэмжээний уулзалтууд болж, хоёр орны эдийн засгийн өсөлт нэмэгдсэнийг онцолжээ. Тэрээр уулзалтын төгсгөлд Элчин сайд Сатбир Сингхийн цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ