Д.Рэнцэнтавхай: МҮОНРТ-ийг нээлтэй хувьцаат нийгэмлэг болгох нь зүйтэй
Хэрэглэгчдийн үндэсний нийгэмлэгийн захирал Д.Рэнцэнтавхай болон тус байгууллагын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрээр хэрэглэгчдийг эрх ашгийг хамгаалах, нийтлэг эрхэм зорилгын үүднээс олон нийт хэрэглэгчдийн анхаарлын төвд байгаа МҮОНРТ-ийн асуудал болон Бурхан Халдун уулын нэр архи үйлдвэрлэгч компанийн нэртэй давхардаж байгаа талаар байр сууриа илэрхийлсэн.
Тэд МҮОНРТ-д олон жилийн турш үргэлжилсэн удирдлага хамт олны үл ойлголцох байдал нь хэрэглэгч, үзэгчдийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэж байгаа аж. Мөн тус телевизийг ашгийн бус, олон нийтийн гэсэн үндсэн шинж чанараа алдсан гэж ШӨХТГ-т хандан шалгалт хийх санал тавих юм байна.
Үүнээс гадна МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хууль журамд заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй, олон нийтийн эрх ашгийг хамгаалах туршлага, хүсэл эрмэлзлэлгүй, гишүүд нь өөрсдийн явцуу эрх ашигаа хамгаалдаг, улс төрийн бүлэглэлүүдийн ам харсан эрээвэр, хураавар иргэдээс бүрдсэн нь олон түмний жинхэнэ төлөөлөл байж чадахгүй байна. Иймээс өөрсдийн саналаар таан буугдахыг шаардаж байгаа аж. Д.Рэнцэнтавхай “Үндэсний зөвлөл чадамжгүй гэдгээ харууллаа. М.Наранбаатар нь үндэсний зөвлөлийн хурлаа үл тоон алга болоод маргааш нь ирж телевизийнхээ захирлыг халчих жишээтэй. Энэ байгууллагыг гадаад дотоодын сонирхсон хүн, хуулийн этгээдэд нээлттэй хувьчилан хувьцаат нийгэмлэг болгох санал дэвшүүлж байна.
14 тэрбум төгрөг төсвөөс ордог, түүний дөрвийг нь сансарын хиймэл дагуулын системийн төлбөрт өгдөг. Үлдсэн мөнгөөр нь телевиз, радио санхүүжиж ажилладаг. Гэтэл айл өрхүүдээс хураасан мөнгө нь 2.5 тэрбум төгрөг болдог юм байна. Эдгээр орлого нь сэтгүүлч, зураглаачид зэрэг ажилаж байгаа хүмүүстээ хүрдэггүй. Ийм өндөр төсөв орлогтой байгууллагыг аж ахуй нэгж гэхэд биш, гэхдээ цаанаа мөнгө төгрөг эргэлдэж байдаг бас олон нийтийн байгуулага биш хоорондоо хуваагаад хувьцаат нийгэмлэг болчихсон байдаг гэдгийг халагдсан Ч.Даваабаяр захирал хэлсэн. Тэгэхээр мөнгө төгрөг эргэлдэж ашгийн сонирхол буцааж байдаг юм бол нээлттэй хувьцаат нийгэмлэг болгох зүйтэй санаа юм” гэж ярьсан.
Аль “Бурхан Халдун”-ыг нь солих вэ?
Энэ сарын 04-ний өдөр Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт орших Бурхан Халдун уулыг “Монголын бахархалт уул” хэмээн зарласан. Гэтэл энэхүү уулын нэр архи согтууруулах ундаа үйлдвэрлэдэг “Бурхан халдун” группийн нэртэй давхардаж байгаа нь зохицуулах шаардлагатай эрх зүйн үр дагавар үүслээ гэж Хэрэглэгчдийн үндэсний нийгэмлэг үзэж байна.
Уг асуудлаар Засгийн газар болон Хууль зүйн яам байр сууриа илэрхийлэх нь зүйтэй, үндэсний бахархалт нэр, нэршилэийг нэг аж ахуй нэгж, бизнесийн байгууллага ашиглан орлого олох хэрэгсэл болгох зохимжгүй. “Тиймээс энэ байгууллага нэрээ солих хэрэгтэй. Үгүй бол уулын нэрийг сольдог юм уу” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ