Эрэлч нохойн үзүүлбэр болно
Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Хөдөлгөөнт хяналтын сургалтын төв /Эрэлч нохойн алба/ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд Гаалийн албаны эрэлч нохойн нээлттэй үзүүлбэрийг тус газраас зохион байгуулахаар болжээ.
Уг өдөрлөгийн үеэр Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох хар тамхи мансууруулах бодис, агнах болон ашиг орлого олох зорилгоор хил дамнуулан худалдаалахыг хориглосон бараа болох ховор амьтан, түүний арьс хөрс, үс ноос, эд эрхтэн эвэр туурайг нуун далдалсан үйлдлийг өндөр чадвар бүхий мэргэшсэн гаалийн эрэлч нохойн баг хэрхэн илрүүлэх талаар бодит, тусгай үзүүлбэр үзүүлэх юм байна. Уг үзүүлбэр маргааш 10.30 цагт Гаалийн ерөнхий газрын гаднах талбайд болох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ