Хааныхаа төрсөн өдрөөр түр эвлэрэв
Таиландын ерөнхий сайд Йинглак Чинават Төрийн ордны нутаг дэвсгэрт орохыг зөвшөөрчээ. Тэрбээр хэрвээ төрийн байгууллагын эд хогшил бусад зүйл хохирол учруулбал хариуцлага тооцох болно гэдгийг хатуу сануулсан байна. Таиландын эрх баригчид хаан Пумипон Адульядетагийн төрсөн өдрөөр үндэсний эвлэрэл зарлах талаар сөрөг хүчнийхэнтэй зөвшилцөлд хүрч чаджээ.
Энэ сарын 4,5-ны өдөр хааны төрсөн өдрийг тэмдэглэх юм. Таиландын хаан Пумипон Адульядета 86 нас сүүдэр зооглож байгаа юм. Хаан Пумипон 1927 онд төрсөн. 1946 оноос хаан ширээнд сууж 20 ерөнхий сайд, 16 Үндсэн хуулийн нүүрийг үзэж, 18 төрийн эргэлт хийхийг завдсантай нүүр тулж байжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ