Европт дугуйны эрэлт ихэсчээ

img

Өнгөрсөн жил Европын 28 орны 26-д нь машинаас илүү дугуй илүү борлуулалттай байсан нь судалгаагаар гарчээ. Энэ нь эдийн засгийн хямралтай шууд холбоотой гэж дүгнэсэн байна. Тухайлбал, Италид 2012 онд 1,6 сая дугуй, 1,4 сая машин зарагдсан аж. Миланд саяхнаас Парис, Лондонгийн  адил дугуйн прокат ажиллаж эхэлсэн аж. Италийн хэвлэлд мэдээлснээс үзвэл 2011 онд тус улсад автомашины борлуулалт 1964 оныхтой адил уналтад орсон гэнэ.

Испанийн нийслэл Мадридад  дугуйгаар зорчих “ногоон бүс” байгуулсан бөгөөд урт нь  10 км юм. Лондон хотын эрх баригчидын мэдээлснээр өнгөрсөн арван жил дугуй унагчдын тоо 66 хувь буюу өдөрт 500 мянган хүн энэ унаагаар зорчих болжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ