Сноуден өөрт байгаа баримтынхаа нэг хувийг л задалсан

img

 

“Guardian” сонины ерөнхий эрхлэгч Алан Расбрижер парламентын байнгын хорооны хурал дээр Америкийн тагнуулч асан Эдвар Сноуден өөрт байгаа нууц материалынхаа ердөө нэг хувийг задалсан гэж хэлжээ. Тэрбээр Британийн парламентын дотоод хэргийн хорооны гишүүдэд сонин нь төрийн эсрэг ямар нэг санаа оноо байхгүй. Сэтгүүлч, сурвалжлагчид нь эх оронч, ардчилсан, чөлөөт хэвлэлийг эрхэмлэгч  гэж мэдэгджээ.

Өнгөрсөн сард парламентын байнгын хороонд Британийн нууц албаны удирдлагууд дуудагдаж  “Guardian” сонинд хэвлэгдсэн материалын талаарх асуулгад хариулсан юм. Сонины ерөнхий редактор нийтэлсэн материалдаа хариуцлагатай хандаж албаны хүмүүсийн нэр, овгийг зарлаагүй гэжээ. Тэрбээр Эдвар Сноудены хулгайлсан материалыг дөрвөн газар найдвартаа хадгалж байгаа гэсэн байна. Энэ нь “Вашингтон пост”, Рио-де-Жанейро, Германд гэсэн дөрвөн газарт аж.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ