Манай хойд хөршийн Төрийн Думын “Нэгдсэн Орос” фракцын гишүүн Алексей Журавлев, Адам Делимханов нар зодолджээ. Зодооны үеэр Чеченийн сонгогдсон гишүүний халааснаас алтан гар буу унаж гишүүдийн анхаарал сарниж хэвийн байдалд оржээ. Гар бууны марк хараахан тогтоогдоогүй байгаа аж.
Журавлевын сэтгүүлчдэд ярьснаар Делимханов түүний толгой руу цохиж зодооныг эхлүүлсний дараа туслах болон хамгаалагч нар иржээ. Дараа нь Адам Султановичээс гар буу унаж бид гар зөрүүлэхээ больсон хэмээн ярьсан байна.
Д.ОдУншиж байна |