Элчин сайдыг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Тэрээр Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн ажиллаж, ялангуяа барилгын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн цаашид хоёр орны парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажил хэрэгч санаачлагууд байгаа талаараа ярилаа.
ОХУ-ын эмэгтэй парламентчид саяхан Монгол Улсад зохион байгуулагдсан бүсийн чуулга уулзалтад амжилттай оролцсоныг И.К. Азизов дурьдаад, ОХУ-ын Эмэгтэй парламентчдын зүгээс Монгол Улс тэднийг халуун дотноор хүлээн авсныг тэмдэглэн Талархлын бичиг илгээснийг уламжиллаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ