Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт болно. Өнөөдрийн хуралдаанаар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/, ”Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/, Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/ зэргийг хэлэлцэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ