Зөвшөөрлийн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ

img

Засгийн газраас зөвшөөрөл лицензийн тоог зохистой хэмжээнд хүртэл бууруулах ажлын хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн эрх бүхий  байгууллагын зөвшөөрөл, лиценз тус бүрт дүн шинжилгээ хийж, хүчингүй болгох, хэвээр үлдээх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг өнөөдөр 08.30 цагт Төрийн ордны Г  танхимд зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлгээр  Стандарчилал хэмжил зүйн газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас олгож байгаа зөвшөөрлүүдийг хэвээр үлдээх, хүчингүй болгох, шат дамжлагыг багасгах талаар ярилцах аж.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ