"Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” чуулган болно

img

Тамхи архины шалтгаан эмгэг судлалын төв, Эрүүл идэвхитэй амьдрал ТББ санаачилж, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгуулагатай хамтран маргааш Төрийн ордны А танхимд “Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү чуулганд архины асуудлаа шийдвэрлэсэн нийслэл, орон нутгийн 100 эрэгтэй оролцож, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон зургаан яамны сайд нарт эх орондоо архигүй амьдрал, үзэл санааг дэлгэрүүлэхээр хийж буй үйл ажиллагааныхаа талаар хүргэх юм.

 Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ