Ерөнхийлөгч нар жагсаалд нэгдлээ
Украины Засгийн газрын эсрэг өрнөөд буй олон нийтийн жагсаалд тус улсын гурван экс Ерөнхийлөгч нэгдлээ гэж “ВВС” агентлаг мэдээллээ. Леонид Кравчук 1991-1994, Леонид Кучма 1994-2005, Виктор Ющенко 2005-2010 онуудад төр тэргүүнээр ажиллаж байсан. Экс удирдагчид жагсагчдыг дэмжиж Украины төв телевизээр мэдэгдэл хийжээ. Мэдэгдэлд “Украины маш олон халуун цустай залуус болон энхтайван, иргэний үйл ажиллагаануудыг дэмжин нэгдэж байгаагаа мэдэгдэж байна” гэж дурьдсан байна. Мөн Засгийн газарт хандаж буурь суурьтай шийдвэр гаргаж, хүчирхийллээс зайлсхийхийг уриалжээ.
1
Ерөнхийлөгч нар жагсагчид болон Засгийн газрыг нээлттэй яриа хэлэлцээ хийхийг, Европын холбооны гишүүн орон болох саналыг дахин хэлэлцэхийг зөвлөжээ. Эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн гурван Ерөнхийлөгчийн нэг болох Виктор Ющенкогийн хувьд 2004 оны “Улбар шар” хувьсгалын үед Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн хамт Засгийн газрыг толгойлж байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ