Өнөөдөр болох үйл явдлын тойм
10:00 цагт Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын "Нийтлэг үйлчилгээний чанар-шинэчлэл" нээлттэй өдөрлөг
Төрийн ордны А танхимд
“Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” үндэсний чуулган
Засгийн газрын 11-р байрны 2 давхрын зааланд
08.30 цагт Төв болон төрөлжсөн архивуудын хамтарсан сургалт, зөвлөгөөн, хурал болно.
ХСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төвд
11:00 цагт ХСҮТ, Хаан банк, МҮОНРТ-ээс гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ны хүрээнд зарласан “Шилдэг бүтээлийн уралдаан”-ы шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Хөдөлмөрийн яаманд 10:00 цагт МСҮТ-ийн суралцагчдын тэтгэлэг нэмэгдсэн болон бусад сэдвээр мэдээлэл хийнэ.Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төвд
09.00 цагт “Музей, үзвэрийн газруудын жуулчны менежмент” сэдэвт сургалт, семинар зохион байгуулна.
МУЗ-ийн “Улаан гэр” галерейд
14:00 цагт Монголын урлагийн зөвлөл болон Америкийн Монголчуудын соёлын Холбоо хамтран “Ирээдүйн Авьяастан” тэтгэлэгийг Хөгжим Бүжгийн Коллеж, МУ-ын Соёл Урлагийн Их Сургуулийн оюутнуудад гардуулна.
Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн байр /Ханын материалд/ 10.00 цагт Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвөөс нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хандаж “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах гэж байна. Нээлттэй хаалганы өдрөөр нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд өвлийн иж бүрэн хувцас өгөх, үс засах, зэрэг үйл ажиллагаа явуулна.Гаалийн Ерөнхий газарт
10.30 цагт Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Хөдөлгөөнт хяналтын сургалтын төв /Эрэлч нохойн алба/ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд Гаалийн албаны эрэлч нохойн нээлттэй үзүүлбэр зохион байгуулна.
Бусад
Гэр хороололд гал түймэр гарч байгаатай холбогдуулан Баянгол дүүргийн онцгой байдлын ерөнхий газар шалгалтаар явна. Шалгалтад, тус дүүргийн 9-12 дугаар хорооны айл, өрхүүд хамрагдана.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ