Засаг даргаар А.Эрдэнбаатарын нэрийг дэвшүүллээ

img

Mаргаан дагуулсан Хөвсгөл аймаг Засаг даргад шинэ хүн дэвшүүлэх шийдвэрийг өчигдөр аймгийн ИТХ ээлжит 5 дугаар хуралдаанаас гаргажээ.  Л.Ганболдын нэрийг Ерөнхий сайдад гурван ч удаа өргөн мэдүүлээд төрийн алба хашиж байгаагүй гэдэг шалтгаанаар гурван ч удаа буцлаа. Гэтэл 2014 оны төсвөө батлах болохоор Засаг дарга байхгүй  тул төрийн ажил гацаанд ороод байна хэмээн аймгийн ИТХ-аас үзсэн байна.

fsd

Өчигдрийн ээлжит хурлаас өмнө намын бүлгүүд тус тусдаа хуралдаад Засаг даргын асуудлыг оруулсан аж. Тус аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс А.Эрдэнэбаатар гэдэг хүний нэрийг дэвшүүлсэн байна. АН-аас н.Амарбаясгалан гэдэг залууг нэр дэвшүүлсэн байсан. Тэрбээр Улаанбаатар хотын харъяат, Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан аж.

fds

ИТХ-ын нийт 41 гишүүний 25 нь А.Эрдэнэбаатарт, 16 нь н.Амарбаясгаланд санал өгснөөр А.Эрдэнэбаатар олонхийн санал авч Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшжээ. Ерөнхий сайдад түүнийг нэрийг өчигдөр өргөн мэдүүлсэн гэнэ. Ерөнхий сайд түүний нэрийг батламжлах эсэхээ ажлын гурван өдөрт шийдэж хариу өгөх ёстой аж. Ерөнхий сайд өчигдөр Архангай аймагт ажиллаж байсан тул өнөөдөр уг өргөн мэдүүлсэн нэртэй танилцаад хариу өгнө гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгдсэн гэнэ.

ёөйы

А.Эрдэнэбаатар нь Хөвсгөл аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа ба УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн Хөвсгөл аймаг дахь бие төлөөлөгчийн албыг давхар хашдаг юм байна. Өмнө нь тэрбээр Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга, аймгийн МАН-ын дэд дарга, хамгийн сүүлд буюу аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх болохоосоо өмнө Мөрөн сумын Засаг дарга хийж байсан туршлагатай нэгэн аж. Төрийн албыг аваад явчихаж чадна хэмээн ИТХ-ын төлөөлөгчид нь түүнд итгэл хүлээлгэсэн юм байна.

ый

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

orhon:
хэт намчирхуу болохоос уг нь гайгүй л хүн ш дээ.харин хүний хов живээр битгий ажилаарай даа.тэнэг цэрэнжавын дүү ч арай биш ээ.
2013-12-06
erdenet:
shine erch huchtei zaluu songodsond niit erdenet hotod amidarch bui hovsgolchuudiin omnoos bayar hurgej ajliin amjilt husie.
2013-12-05
anja :
sain bna ! tanid itgel hvleelgesen ard irgedee uramiig ni bvv hugalaarai ! ajild ni amjilt hvsye !
2013-12-05
tagtaa:
mongolchuud tsus ni oirtood im boltsgoosonshdee odoo medjigaa youm uu ????
2013-12-05
fdsafsa:
huuchin noyon tserenjaviinh ni baruun gariig yagaad ahiad songochihvoo huvsgulchuud neeree teneg shuu zasag noyonoo iddeg uudgaar ni muulaal unagaah geel uzeed baisan erguuleed duug ni taviaad ogchih yumaa
2013-12-05
зочин:
хурдан батлаад ажлыг нь хийлгэх хэрэгтэй
2013-12-05
зочин:
амжилт хүсье
2013-12-05
зочин:
амжилт хүсье
2013-12-05
нутгийн:
нутгийн биш хүн хоноцын сэтгэлгээгээр явах тул засаг даргад тохирохгүй харин нутагтаа элэгтэй хүн л орон нутагаа хөгжүүлж чадна сүхбаатар аймгийг хар даа
2013-12-05
irgen:
za bolj dee, tserenjav, ganbold 2 bish bol bor halzan honi baisan ch yahav
2013-12-05
партизан 1989 оны ан-ийн:
баяр хүргэе маш зөв хүнээ гаргаж манай ардчилсан нам хөвсгөлд хэн ч танихгүй хүний дэвшүүлж ялагдаж дэ хөөрхий дархад бол дархадууд шүү дээ эрдэнэбаатар даргад баяр хүргэе
2013-12-05