Орландо Блүүм: Миранда бид хоёр хэзээ ч салахгүй
Холливудын алдарт жүжигчин Орландо Блүүмийн “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр “Бөгжний эзэн”, “Карибын тэнгисийн дээрэмчид” зэрэг шилдэг кинонд дүр бүтээсэнээрээ алдаршсан юм.
1
-Уучлаарай. Таныг “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд тоглохоос өмнө хүмүүс тэр бүр мэддэггүй байсан. Энэ залуугийн нэрийг хэн гэдэг билээ гээд хүмүүс ярьж байсныг санаж байна?
-Би энэ тухай тийм ч сайн мэдэхгүй байна.
1
-Яагаад энэ кинод тоглох болсон бэ. Дээрэмчний болон эртний дайчны дүрийн ялгаа юу вэ?
-Далайн дээрэмчин бол маш сонирхолтой шүү дээ. Надад их боломж олдож байгааг би мэдэрсэн. Магадгүй үүнд Жонни Депп маш их нөлөөлсөн. Кейт Ричардс далайн шорвог ус ууж байхыг хараад үнэхээр гайхаж байлаа. Тэр надад хандаж хэлэхдээ “Далайн ус амттай” гэсэн. Энэ үнэн шүү. Киноны зохиолыг нь уншаад л надад таалагдаж, хуудас бүрийг эргүүлэхэд сонирхол татаж байсан. Та зохиолыг нь уншсан бол алмайрах байсан даа. Барууны буруу хэв маягтай хүмүүс, ид шид болон язгууртнууд гээд сонирхолтой үйл явдалд чадварлаг жүжигчдийн баг бүрдсэн. Би бүр Жоннитой хамтран тоглох гэж байгаадаа итгэж ядсан. Тэр үнэхээр хөгжилтэй болохоор киног дэлгэцэнд амилуулсан.
1
-Та ахмад Жек Спарроуг ус руу живүүлэх гэж оролддог хэсэг байдаг шүү дээ. Дэлгэцнээс харахад яаж хийсэн гэмээр хэцүү харагддаг?
-Тийм ээ. Би энэ тухай урьд нь ярилцсан байсан. Винсент “Чи юу хийж байна аа. Галзуураагүй биз дээ” гэсэн. Энэ үйлдэл зохиолд байгаагүй. Жоннитой ярилцаж байгаад бодож олсон юм. Тэр дараа нь “Чи зохиолд бичээгүй үйлдлийг яагаад хийсэн юм бэ” гэж надад уурлаж байлаа. Би зохиолоос илүү зохиолын санааг гаргасандаа ямар их баярлаж байсан гээч.
1
- Жоннигийн зан аашийн тухай яриач?
-Би сайн мэдэхгүй л дээ. Кино зураг авалт эхлэхэд л үнэхээр сайн хамтрагч болох нь мэдрэгдсэн. Тэр бол номер нэг нь гэж хэлмээр байна. Ямар үед, ямар хөдөлгөөн хийж, юу гэж хэлэхээ тэр сайн мэддэг. Би түүний жүжиглэлтийг хараад гайхаж бишрэхээс өөр яах билээ. Гэхдээ түүнийг залуу жүжигчин байхад нь би тийм ч дуртай байгаагүй гэдгээ хэлэх хэрэгтэй. Зан ааш, үйл хөдлөл, байгаа байдал нь надад таатай санагддаггүй байсан. Гэхдээ яагаад ч юм бэ, “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд хамтран тоглосныхоо дараа энэ бодлууд маань алга болсон. Бид хоёр одоо маш сайн найзууд.
1
-Буддын шашны эртний үйл явдлыг өгүүлсэн кинонд тоглох санал ирсэн гэсэн?
-Би дуртайяа хүлээн авсан. Магадгүй энэ миний хувьд Холливудад нэрээ өөрөөр мөнхлөх боломж байсан. Түүхч Ридлей Скотт надад энэ тухай ярьсан. Гэвч зарим зүйл надаас болоогүй. Киноны зураг авалт 130 өдөр үргэлжлэх ёстой байлаа. Энэ бол Ридлей Скотт шиг чадварлаг найруулагчийн хувьд хангалттай хугацаа. Мөн энэ киноны хажуугаар “Хар харцага” кинонд тоглох санал ирж байсан ч би зөвшөөрөөгүй. Миний дүү болон зарим дотны хүмүүс надад буддын шашны кинонд тоглоод хэрэггүй гэж зөвлөсөн ч би зөвшөөрч байсан. Энэ кино надад өгөөжөө өгч, Алтан бөмбөрцөг бэлэглэсэн.
1
-Та яагаад буддын шашин шүтэх болсон юм бэ?
-Энэ бол аугаа философи юм. Таны байгаа байдал болон өнгөрсөн үе чинь хоорондоо холбогддог гэдгийг мэдэх үү. Мөн та өөрийнхөө хувь заяаны эзэн гэдгийг мэдэх үү. Харин энэ бүх нууц ганцхан Буддын шашинд л байдаг. Надад Дэвид хэмээх буддист найз байдаг. Бид багадаа зургийн дугуйланд явдаг байсан. Бид уулзалдаагүй удсаны дараа тэр надад буддын шашны философи гэж юу болохыг ойлгуулсан. Мөн Дэвид лам нарын ном хурж байгааг сонсч зураг зурж үзүүлсэн. Надад гайхалтай санагдсан. Үүнээс хойш би буддын шашинтан болсон юм. Дэвидээр бага зэрэг ном заалгасан. Түвд бичиг сурахад тийм ч хэцүү биш. Би одоо зарим номыг түвэггүй уншчихна. Бурхны шашин шүтдэг болсноор Английн буддын шашны сүмд очиж залбирал үйлддэг болсон. Намайг тэндхийн хүмүүс халуун дотноор хүлээн авдаг. Тэд болон буддын шашин надад маш их хүч өгдөг. Би сэтгэлээ цэвэр байлгаж, ариусдаг. Олон төрлөөр холбогддог. Хувиршгүй байх нь чухал. Та амьдралаа өөрөөр харж, тойрон байгаа хүмүүст сайн санаж, та тэдэнд ч хамааралтай байдаг.
1
-Та Далай ламтай уулзаж байсан уу?
-Үгүй дээ. Тэр бол миний хувьд маш хол байгаа хүн. Түүнтэй уулзана гэдэг Оскарын шагнал авсантай ялгаагүй. Харин түүнийг холоос харж байсан шүү. Гүйгээд түүнд тэврүүлэхийг ямар их хүсч байсан гээч. Тэр бол энэ цаг үеийн ганц амьд бурхан, өөр хэн ч түүн шиг бурханы айлдварыг чихээрээ сонсч байгаагүй.
1
-Таны бодлоор урлагийн бурхан Оскар бол амьд бурхан Далай лам гэсэн үг үү?
-Тиймээ, яг зөв.
1
-Хэдэн настай байхдаа кино урлагт хөл тавьсан юм бэ. Нэр хүндийг оргил хэзээ хүрэв?
-Тийм ээ. Олон зам миний өмнө байсан. Би 27 настайдаа хүссэн нэр хүндээ олсон. 6-7 жил урлагийн сургуульд сурсан. Энэ хооронд миний замнал хэрхэн өрнөх вэ гэдгийг тооцоолж байсан. Тэгээд кино урлагийг сонгосон юм. Хэзээ нэгэн цагт кино урлагийг орхих болоход хийсэн бүтээсэн зүйлтэй байх нь чухал санагдаж байна. Гэхдээ миний нас залуу байна. Би ажлаа хийж байгаа нь хөгжиж байна гэсэн үг. Би эргэлзээгүй найруулагчийн сонгох жүжигчин болсон. Миний сонирхол найруулагчид чиглэгдэж байгаа. Гэхдээ хүмүүс намайг “Чи энэ ажлыг хийж чадна” гэдэг. Миний хувьд би арай бэлэн болоогүй мэт санагддаг.
1
-Ном уншдаг уу?
-Уншиж, суралцдаг шүү. Одоо ч гэсэн. Би философийн тухай өгүүлдэг “Эх булаг” номыг уншиж байгаа. Энэ номонд ёс зүй, зан байдлын тухай гайхалтайгаар бичсэн байдаг. Өмнө нь “Эх булаг” номоор кино бүтээж байсан. Үүний өмнө нь “Хүний хувьсал” номыг уншсан.
1
-Та Миранда Керрээс салсан гэдэг үнэн үү. Тэгэхдээ та хоёр тусдаа амьдарч байгаа чинь нэгэнт ил болсон?
-Бид хоёр нэг нэгэндээ хайртай. Зүгээр л нэг нэгнээсээ уйдсан гэж болохоор. Бид хоёр маш удаан ярилцсаны эцэст хэсэг хугацаанд тусдаа амьдрахаар шийдсэнээс салсан юм биш.
1
-Тэгэхээр та хоёр салахгүй байх нь ээ?
-Мэдээж хэрэг. Би Миранда Керр болон хүүдээ аминаасаа илүү хайртай. Би Мирандагаас хэзээ ч салахгүй.
1
-Миранда Керр сүүлийн үед жүжигчин, тэрбумтан хүмүүстэй нэр холбогдох нь ихэслээ. Та гомдохгүй байна уу?
-Би хоёр тусдаа амьдарч байгаа. Тэр юу хийх нь тэрний асуудал. Би гомдлоо гээд яахав дээ. Өнөөдрийн энэ арчаагүй байдлын гол эзэн нь би юм чинь.
1
-Та түүнийг араар тавьсан юм уу?
-Тиймээ. Тэгэхдээ таны бодож байгаа шиг тийм юм болоогүй. Нэг бүсгүйтэй үнсэлцэж байхад минь миний зургийг нэг адгийн новш адваа мөнгө нэхсэн. Би хариуд нь “битгий горьд” гэж хэлсэн юм. Харин маргааш нь эхнэр лүү минь шуудангаар тэр зургийг явуулчихсан байсан. Тэгээд л тэр өдрөөс эхлэн гэр бүлийн амьдрал гурван хөлтэй ширээ шиг л болж хувирсан. Би олон удаа уучлалт гуйсан ч нэгэнт, баримттай учир яахаа сайн мэдээгүй.
1
-Та тэр үед тийм зүйл болно гэж бодож байгаагүй юу?
-Би түүнийг эх хүний сэтгэлээр намайг ойлгох байх гэж бодсоноос л болсон.
1
-Хэвлэлээр эхнэрийг тань Жастин Бэйбэртэй холбогдсоноос болж салсан гээд л?
-Жастин чинь жоохон хүүхэд шүү дээ, хөөрхий. Нэг чанга цохчихвол уйлаад бөөн юм болно. /Инээв/
1
-Та “Broadway” театрт “Romeo And Juliet” жүжгийн гол дүрд тоглосон. “Juliet”-ийн дүрийг амилуулсан жүжигчин Кондола Рашадтай хайр сэтгэлийн холбоотой болсон гэсэн үнэн үү?
-Үгүй. Бид хоёр тайзан дээр л нэг нэгэндээ дурласан.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ