Чингисийн талбайд мөсөн гулгуурын хоёр талбайг байгуулна
Улаанбаатар хотод өвлийн улиралд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, зориулалтын соёл амралтын газрууд дутагдалтай байдаг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын 2 байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд байгуулахаар болжээ.
Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195*35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20*40 метрийн харьцаатай байгуулах бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг цогцоор нь шийднэ. Талбайн ашиглалтыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хариуцаж, талбай бүрт 3-4 ажилтан ажиллана. Зориулалтын, бүрэн тохижилттой мөсөн гулгуурын 2 талбай 12 сарын 15-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхлэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ