Кейт Миддлтон титэмтэй болов
Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон 2011 онд хуримынхаа өдөр титэм зүүснээс хойш, одоог хүртэл ганц ч удаа олны өмнө титэмтэй гарч ирээгүй билээ. Хатан хаан II Елизаветагийн дүү Маргарет гүнж түүнд удмын үнэт чимэглэлтэй титмээ шилжүүлэн өгсөний дараахан тэрбээр Букингемийн ордны баярын хүлээн авалтад уг титмээ зүүж оролцжээ.
1
Букингемийн ордонд жил бүр гадаадын дипломатуудыг хүлээн авдаг уламжлалтай аж. Энэхүү арга хэмжээ нь “White-tie” хэмээх тусгай хувцаслалттай байх ёстой гэнэ. Хүлээн авалтад ирж байгаа дээдсийн хүрээний бүсгүйчүүдийг үнэт чимэглэл, титмээр гангарахыг шаарддаг байна. Кейт Миддлтоны хувьд өөрийн гэсэн титэмгүй учир өмнөх жилийн арга хэмжээнд оролцоогүй аж.
1
Кейт, Уильям нар хуримнаасаа хойш анх удаа төрийн дээд хэмжээний хүлээн авалтад хамтдаа оролцжээ. Кейт “Alexander McQueen”-д захиалгаар хийлгэсэн цагаан даашинзаар гангарсан байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ