Ёс бус үг хэллэгтэй номуудыг БШУЯ-аас батлаагүй гэв

img

Сүүлийн үед олон нийтийн харилцааны сайтуудаар бүдүүлэг, ёс бус үг хэллэг, дүрс, зураг нийтэлсэн номнууд хүүхдүүдийн гар дээр очиж байгаа гэсэн мэдээлэл тархсан. Энэ нь иргэдийн дунд БШУЯ-аас баталсан бага ангийн сурах бичгүүд тийм агуулгатайгаар хэвлэгдэж байгаа мэт ойлголт төрүүлээд байгаа юм. Энэ тухай БШУЯ-аас тодруулахад, “Манайхаас баталж хэвлүүлдэг бага, дунд, ахлах ангийн сурах бичгүүдийн алинд нь ч ийм оньсого, зураг байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Энэ хичээлийн жилд 6,11-р ангийн сурах бичгүүдийг шинэчилж хэвлэсэн.

Ирэх хичээлийн жилд 7,12-р ангийн сурах бичгүүдийг шинэчилж хэвлэхээр бэлэн болж байна. Харин бага ангийн шинэ сурах бичгийн хувьд энэ жил боловсролын чанарын шинэчлэлийн туршилт явуулж буй лаборатори 40 сургуульд туршилт хэлбэрээр хэрэглэж байгаа. Албан ёсоор хэвлэгдэж, бүх сургуульд очоогүй байгаа. Бидний үр хүүхэд, хойч үе эрдэм боловсролтой, зөв хүн болон төлөвших нь ганц салбар хариуцсан яам биш эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид бидний хамтын шийдэх асуудал юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ ямар нэгэн ном авч өгөхдөө доторх агуулгад нь онцгой анхаарч, миний хүүхэд хэн гэдэг хүний, ямар номыг унших вэ гэдгийг анхаарч үздэг байх хэрэгтэй. Цаашид хүүхдэд зориулсан аливаа ном, соёлын бүтээгдэхүүнүүд хүүхдийн оюун ухаан, сэтгэл зүй, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр ССАЖЯ-тай хамтарч ажиллана” гэсэн юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уншигч:
цагаан толгой сурах бичигт нар гэсэн шүлэгт гэрлээ найзын хүйтэн хөлийг гээд эвгүй урт шүлэг бий
2013-12-06
уншигч:
цагаан толгой сурах бичигт нар гэсэн шүлэгт гэрлээ найзын хүйтэн хөлийг гээд эвгүй урт шүлэг бий
2013-12-06
дөлгөөн :
бундан биш бүндэн багш байлгүйдээ. монгол хэлээ мэддэггүй аав, ээж хүүхдийхээ даалгаварыг хамт хийж яаж чадах вэ дээ.
2013-12-05
ганбаа:
ёс бус биш ч гэсэн хүүхэд байтугай насанд хүрсэн хүн уншаад ойлгохгүй сурах бичигнүүдээ яах гэж байна вэ? тэр бундангийн монгол хэлний дасгалын номыг үзээч дээ.
2013-12-05
mask:
хяналтаа тавиачээ соёлийн яам нь байна уу боловсролын яам нь байна уу ийм юм хэвлээд тараагаад байхад.......
2013-12-05