Монгол-93 шатахууны нийлүүлэлт ирэх онд нэмэгдэнэ

img

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн манай улс дотооддоо газрын тос гарган авч, Хөх хотын нефьт боловсруулах үйлдвэрт нийлүүлж эргүүлэн авч байгаа билээ. Гэхдээ сардаа 4-10 мянган тонн “Монгол-93” шатахууныг авдаг аж.  Тэгвэл ирэх оноос сардаа 30-40 мянган тонн шатахуун оруулж ирэхээр болсон байна.

Энэ талаар Газрын тосны газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Манайд олборлож байгаа газрын тосны хэмжээ нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулж Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэхээр Газрын тосны газар, Хятадын “Петрочайна интернэйшнл” компанийн хооронд дахин санамж бичиг байгуулсан. Тэгэхээр ирэх онд Монгол-93 шатахууны нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд бид нийт 60 мянган тонн шатахуун нийлүүлсэн байгаа” гэв.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ