Гэмт хэргийн шинжтэй 1640 дуудлага иржээ
Энэ сарын 4-нд ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9382 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-801, 102 дугаарт-4690, 103 дугаарт-3610 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 313, түргэн тусламжийн 704, гал түймэр, гамшгаас хамгаалахын 13 дуудлага иржээ.
Харин гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1640 дуудлага ирснээс гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 39 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Тухайлбал, хулгайлах 11, дээрэмдэх 1, булаах 2, хүчин 2, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх 2, танхайрах 8, зам тээврийн хэрэг 11, осол 10 гарч 15 хүн гэмтсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ