Засгийн газар төслөө татлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагаасаа хоёр цаг хойшилж эхэллээ. Хуралдаанаар гурван хуулийн төсөл хэлэлцэх юм. Засгийн газраас Төсвийн тухай, тусгай сангийн тухай хуулийн төслийг татан авч байгаа юм байна. Учир нь дээрх хуулийн төслүүдийг Төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсруулахаар болжээ. Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох тухай үндсэн чиглэлийг тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуульзүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар хуулийн төслийг танилцуулаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ