Х.Тэмүүжин: Гишүүдийн хууль санаачлах эрхэнд халдаагүй

img

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж  байгаа асуудалтай  холбогдуулан гишүүдийн асуултад Хуульзүйн сайд Х.Тэмүүжин хариулж байна.

:

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Захиргааны тухай хуулийн төслийг хэзээ оруулж ирэх вэ? Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Гэтэл энэ хуулиар гишүүдийн нэрийг дурдахгүй гэж байна. Энэ нь чиглэлээ тогтоож байгаагаас бус хууль санаачлах эрхэнд халдаагүй биз дээ?

-Захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг нэгбүрчлэн хянаж байна.  Хуульзүйн яамны зүгээс хуулиа боловсруулаад дуусчихсан. Бид энэ ондоо багтааж хуулийн төслөө өргөн барина. Үндсэн чиглэл батлагдвал энэ хуулийг өргөн барих ёстой гэдгийг хууль санаачлагчдад олгож байгаа юм.  Гэхдээ хууль санаачлагчийн эрхэнд халдаагүй.

_

УИХ-ын гишүүн А.Бакей:

-Энэ үндсэн чиглэлийг хавар хэлэлцэж байх үед байнгын хороодоос маш олон санал гарсан. Энэ саналаас төсөлд хэр тусгагдсан бол. Өмнөх төсөл дээр 214 хууль, тогтоолын төсөл байсан бол шинээр өргөн барьж байгаа үндсэн чиглэлд 261 болж тоон нь нэмэгджээ. Энэ хуулийн төслүүдийг хэлэлцэх цаг хугацаа байгаа юу?

-Хууль тогтоогчид Засгийн газраас өргөн барьсан үндсэн чиглэлийг батлахдаа анхны хэлэлцүүлгээр тусгагдсан саналуудаа дахин  нягтлах эрх нь байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийцүүлэн хуулиудаа сайжруулах нь сайн талтай. Хуулиудыг батлах боломж УИХ-ын өөрийн үйл ажиллагаанаас хамаарна. УИХ хэлэлцэх процедур нь тусдаа. Том төрөөс ухаалаг төр рүү гэдэг Ерөнхийлөгчийн санаачлагаар хийгдсэн хэлэлцүүлэгт олон санаачлага гарсан. Гэхдээ хууль санаачлагчдын гаргасан саналуудтай давхцаж байсан.

_

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Ажиллагсдын тэтгэлэг хасагдахтай холбоотой хуулийн төслүүд энэ үндсэн чиглэлд орсон тухай яриа байна. Энэ үнэн үү? Өмнөх парламент Боловсролын тухай хуулийг баталсан. Нийгмийн хамгааллын чиглэлээр орсон хангамжийн асуудлыг хэрэгжүүлэх талаар үндсэн чиглэлд тусгагдсан уу? Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар үндсэн чиглэлд тусгагдсан уу? Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн эсрэг хуулийн төсөл яваад байгаа.

-Тэтгэвэр, тэтгэмжийг хасах бодлогод яамдад байхгүй. Нийгмийн салбартай холбоотой асуудалд яамдаас нь асуулга авчих хэрэгтэй болов уу. УИХ-д Засгийн газрын зүгээс өргөн мэдүүлсэн хуульд найруулгын шинжтэй засвар их ордог. Манайд хууль санаачлах субъектүүд нэгдсэн аргачиллаар хууль боловсруулдаг аргачлал байхгүй. Энэ байдлаас гарахын тулд Хуулийн тухай хуультай болъё. Ингэвэл УИХ дээр техникийн шинжтэй зүйлд цагаа зарцуулаад байхгүй гэж бид ажиллаж байна.  Хэрэгжилттэй холбоотой асуудлыг салбар салбарын яамд хариуцдаг. Аливаа хууль санаачлагчид хуулиа боловсруулахдаа хэрэгцээ шаардлагаа зөв тооцож байхгүй бол зарим хууль амьдралд хэрэгжихгүй байна.

.

УИХ-ын гишүүн Г.Батцэрэг:

-Хүнд сурталгүй байна гэсэн Засгийн газрын үйл ажиллагаанд энэ хуулиуд хэр чиглэж байгаа вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүнд суртлыг багасгах, ойлгомжгүй байдлыг тодорхой болгох, иргэний хяналттай болох гэсэн зорилт байгаа.  Энэ зохицуулалтын 50 хувийг захиргааны үйл ажиллагаагаар шийднэ. Аль болох хүнд сурталгүй, ойлгомжтой байлгахыг Захиргааны хуулиар шийднэ. Бодлогын бусад баримт бичгийг хуулиудад тусгана.

.

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

-Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Гэхдээ гишүүд хүслийн жагсаалт шиг нэрсийн жагсаалт гаргадаг. Засгийн газраас өргөн барьсанаар  баталвал ямар вэ?Ерөнхийлөгчийн болоод гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хасчих хэрэгтэй. Жагсаалтад хуулиа оруулчихвал энэ дөрвөн жилдээ миний санаалчилсан хуулийн төсөл хэлэлцэгдэнэ гэсэн ойлголт гишүүдэд байна. Харин Ерөнхийлөгчийн тухайд өөрийн санаалчилсан үедээ  хуулийн төсөл оруулж ирэх нь нээлттэй.

.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтаа гаргах нь зөв. Ингэхгүйгээр гишүүд гэнэт ганц нэгээрээ хууль санаачлаад оруулаад ирдэг. Энэ нь баримтлах бодлоготой зөрчилдөх асуудал гардаг. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал дээр зөвхөн олонхийн санаачилсан хуулийн төслийг оруулна, батална гэсэн зарчмаар явж болохгүй. Бид санал асуулга, хэлэлцүүлэг явуулаад хуулийн төслөө оруулж ирсэн. Үүнийг эрх баригчид анхаарч ажиллана гэж бодож байна. Парламент бол зөвшилцлийн байгууллага.

.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Би энэ үндсэн чиглэлийг дэмжихгүй. Энэ хуулийн төсөлд агуулгын шинж чанартай зүйл хийгдээгүй байна. Энэ үндсэн чиглэлд бидэнд хэрэггүй байна. Монгол Улсын төр улам их хууль, тогтоол үйлдвэрлэх жагсаалт гаргаж байна.

Ийнхүү Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн олонхийг дэмжсэнгүй.

Одоо Хилийн боомтын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fghfjgfjkl;kjl;jkl;jkl:
dhjggggjl;‘hkl‘;hkl;hjkl;
2013-12-05
fghfjgfjkl;kjl;jkl;jkl:
dhjggggjl;‘hkl‘;hkl;hjkl;
2013-12-05
zochin:
монгол улс бараг бvх бараагаа юанаар хятад улсаас авдаг учир долларын хэрэгцээ бараг байхгvй. шатахуун авахад л бага хэмжээний доллар хэрэг болдог. тийм учраас оюу-толгойн луйварын гэрээг хэрэгжvvлэх гэж, монголбанкны золжаргалыг томилсон уих дахь бvлэглэл хуйвалдаж долларын ханшийг зориуд осгосон.
2013-12-05
zochin:
орос 2012 онд 360 сая тонн нvvрс олборолсон. vvний 117 сая тонныг япон, хятад, европ, солонгос руу гаргасан. оросын элчин в.в. самойленко э. оджаргал сэтгvvлчид 2013-04 сард "mongolian mining journal"-д энэ ярилцлагыг огов. гэтэл "монгол нvvрс" ассоциацийн гvйцэтгэх захирал т. наран 2012-01-12-нд news.mn, ж. нямсvрэнд ярилцлага огохдоо манай улс 2010-2011 онд 18-20 сая тонн нvvр экспорлосон. "жижиг таван-толгой" нэг тонн нvvрсийг 33доллар, "саусгоби сэндс" 40 доллар, " чинхуа мак" 46 доллараар зарж байх ад монголын нvvрс яаж vнэд орох юм гэсэн. "энержи ресурс" 117 доллараар зараад, жижиг "таван-толгой" 33 доллараар зарж байгаа нь бодлогын алдаа байгаа юм. энэ олгиархууд "нvvрсний ордыг" олон хэсэг хувааж vнэгvйдvvлэх ажил зориуд хийсэн. монголын нохцолд хувийн нvvрсны орд шаардлагагvй " торийн мэдэлд" байх шаардлагатай. байгалийн баялаг "торийн мэдэлд байж бодлогоор явах хэрэгтэй". хувьд байлаа гээд бие биенээсээ орсоод vнэ буулгаад эдийн засгийн аюулгvй байдлыг бий болгож байгаа юм. ийм нохцолд "томор замийн нарийн цариг тавиад ч нvvрс vнэд орохгvй. дээрх ордууд адилхан "кокосжих нvvрс". ийм бодлогийн алдаа нохцолд урагшаа нvvрс гаргаад ч хэрэг байхгvй. тийм учраас манайд нарийн цариг хэрэггvй, оросоор дамжуулан япон,солонгост гаргах хэрэгтэй. оросууд ч дуртай байх болно. яагаад гэвэл оросууд "алс дорнодыг" япон, солонгос, монгол улсуудтай хамтарч эдийн засгийн интеграцад оруулах сонирхолтой байгаа. энэ нь тэдний бас гeополитикийн асуудал. оросууд "газрийн тос, байгалийн хийдээ" л голлож анхаарал тавьдаг. "нарийн царигийн" талаар www.news.mn худал санал асуулга тавсан байна.
2013-12-05
zochn:
монгол улсад стратегийн орд заавал "торийн мэдэлд" байх хэрэгтэй. оросууд хvртэл стратегийн ордтой байхад бид стратегийн ордгvй байж болохгvй. ингэвэл монгол улс хятадын хоол боллоо гэсэн vг. "орос, чилид терийн эзэмшил" байж болоод байхад "тор муу менежир" гэсэн зориудын бичсэн тархи угаалт мэдээллийн хэрэгсэлээр их явж байна. ж: жаргалсайхан, баабар гэх мэт. элбэгдорж, гарамгайбаатар, ганхуяг, з. энхболд, о.чулуунбат нар хоронго оруулалт буурлаа гэдгээр биднийг айлгах болов. рио- тинто, дэлхийн банк болон бусад банкууд хамтран зориуд дэлхий нийтэд хямралыг vvсгэн оюу- толгойн луйварын гэрээгээ хэрэгжvvлэх гэж монгол улсад шахалт vзvvлж байгаа. " волстеритийг эзлье" ходолгоонийхон энэ луйварчидийг илчилсэн. тийм учраас монголчууд энэ зориудын шантаажнаас айх хэрэггvй. харин элбэгдорж vvнийг хэрэгжvvлж ашигт малтмалын хуулинд "торийн эзэмшлыг vгvй хийх" заалт оруулах гээд яваад байгаа юм. омнох буцаагдсан хуулин дээр нь энэ заалт байсан. одоо ч vvнийгээ хэрэгжvvлхээр явж байна. брайн фишер гэдэг гадаад хvнээр хуулиа хийлгvvлсэн. энэ санаа "34%-иа зараад татвараа аваад явахад болно" гэсэн зориудын бичсэн сэтгэгдэл, нийтлэлvvдээр явж байгаа. "ашгийг татвар толсоний дараа тооцдогийг захын оюуутан мэднэ. 2013-11-15-нд "эрдсийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлгийн ерөнхийлөгчийн тамгын газар, уул уурхайн яам, mongolian mining journal хамтран төрийн ордонд зохион байгуулав. хэлэлцүүлэг дээр монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч д.дамба "төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод зайлшгүй тусгах асуудлууд" илтгэл дээр "стратегийн орд" vгvй хийх элбэгдоржийн захиаллагыг санал болгоод явж байна. элбэгдорж монгол улсад хорлонтой зvйл хийгээд байна. тэгээд эх орныхоо толоо явсан хvмvvсийг сонин, сайтуудаар зориуд гутааж бичиж байна. монгол улс стратегийн салбарт тор 51 хувиа аваад vлдсэн хувьд нь хувийн хэвшлийг оруулж болно. энэ бол монгол улсын vндэсний аюулгvй байдалын асуудал. манай хувийн хэвшил хэзээч хятадын бодлогын эсрэг зогсож чадахгvй. стратегийн салбарын удирдах ажилтанууд хариуцлага алдаж vйл ажиллагаанд хохирол учруулбал цаазаар авах хэрэгтэй. одоо тэднийг торийг хохиролд оруулан , тэднийг хоронгожvvлэн ажлаас нь халж шагнахаа зогсоох хэрэгтэй.
2013-12-05
zochin:
оюу-толгойд хонгололт эдлvvлэх гэж лоби явж байна. vvний оронд оюу-толгой, таван-толгойгоо "vндсэн хууль"-тайгаа нийцvvл. баахан жижиг алтны vйлдвэрvvд байгаль сvйтгээд. алтан-дорнодын т. ганболд дулаарлаас болж байгаль сvйдэж байгаа гэж ярьж байсан. тэр швейцари улс тэгвэл яагаад ногооноороо байгаа юм. уих уул уурхайн бvтээгдэхvvнийг ондор тооцож "тосов" бvрдvvлчихээд "тосов 1.5 их наядын алдагдалд орчихлоо" гэж ард тvмнийг хуурч байгаад гадныханд зориулсан хуулиуд батлах гэж байна. сум болгонд "200-300" сая тогорго тосовлосоноо зогсоо. хvн амьдрахгvй энэ олон "сумдыг нэгтгэ". торийн нvсэр том байгууллаа оорчил. тэр оюутануудад хавтгайруулан огдог 70000- аа зогсоо. ямар улсад ингэж хавтгайруулж огж байна. элбэгдорж анх орон нутагт эрхийг шилжvvл гэж энэ тосвийг уих-аар батлуулсан. тэгээд бас эдийн засаг ярих санаатай. ийм утгагvй эдийн засгийн бодлого явуулахаа зогсоо. юун алтны уурхайд нохон олговор огох. наадуул чинь олгиархиудтай хуйвалдаж ийм хуулиа зориуд гаргуулсан. тэр хууль гаргуулж огсон хvмvvсээр нь толvvл. оюу-толгойн гэрээг батлах vед дэмбэрэл уих-ын дарга байхдаа "хэрэв энэ гэрээнд зэс цухуйвал оорчлоно шvv" гэсэн. одоо "зэс" цухуйсан учир заавал оорчлох хэрэгтэй. ж: "оюу-толгой хятадад бvтээгдэхvvнээ хэдээр зарах нь тодорхой биш, орлогоо гадаадад байршуулах, зарлагын 6%- иар менежментийн баг цалинжуулах, гэх мэт энэ бохир заалтуудыг оорчлох хэрэгтэй. мон 30 жилийн гэрээг 5 жил болго. дээрс нь монголчуудыг дахин "зээлийн дарамтанд оруулах" байдлыг хэрхэвч зовшоорч болохгvй. алтны татварыг 2.5% болгож оюу-толгойд 5.7 тэрбум долларын хонголт огохоо гэж байгаагаа зогсоо. элбэгдорж, з.энхболд, ганхуяг, дамба, о.чулуунбат та нар " зэс" цухуйсан оюу-толгойн гэрээгээ ярихгvй "худлаа хоронго оруулалт буурлаа гэж ард тvмний анхааралыг сарьнуулж байна". о.чулуунбат илт луйварчин рио- тинтог омгоолж ярив. о.чулуунбат монгол улсын эрх ашигийг vл тоож, зовхон зоосны нvхээр хардаг нь онгорсон хугцаанд харагдсан. ийм эдийн засагч монгол улсад хэрэггvй. тэгэхээр гол нь оюу-толгойн луйврын гэрээг оорчлох хэрэгтэй. тvvнээс биш тэр олон "бохир хоронго оруулалт" бидэнд хэрэггvй. тэгээд ч жижиг зах зээлтэй улсад энэ олон хоронго оруулалт шаардлагагvй.
2013-12-05
zochin:
энэ алт олборолтыг зогсоох хэрэгтэй. зэс цухуйсан оюу- толгойн гэрээг еерчлехед монгол улсыг хангалттай тэжээнэ. олигтой vйлдвэр байхгvй манайх шиг улс нэг зэрэг энэ олон уул уурхайн олборлолт хэрэггvй. бодлогоор дэс дараатай олборлох хэрэгтэй. яг vнэн чанартай цэвэр технологийн дагуу алтыг монголчууд олборлож чаддагvй. тийм учраас олборлож чаддаг болсон цагтаа дэс дараатай олборлох хэрэгтэй. ингэж ашиглахдаа улсын мэдэлд олборлож олсон херенгеер баялаг бvтээх салбарт херенге оруулж байх хэрэгтэй. тэгэхгvй бол мянганбаяр мэтийн ноходуудын хоол болоод хvvхэн, казинод зарцуулаад дуусна. торийн оролцоог бас л vгvйсгэж байна. орос, чилид торийн омч яагаад байж болоод байна. дулааралаас болоод байгаль cvйдэж байгаа гэнvv. тэр швейцари улс тэгээд яагаад ногооноороо байгаад байна. алтны ил тод байдлын хууль оюу-толгойд зориулаагvй гэж ард тvмний тархи угааж байна. www.news.mn энэ сэтгэгдэлийг оруулахгvй байна. энэ н.алгаа алтыг зэснээс салгаж чаддаггvй нэж ичихчгvй худлаа залж байгааг нь хараарай. шинэ зиландаас нэг нехер ирээд баянхонгорт алтны vйлдвэр ажлуулж байх жишээтэй. монголчууд xxi зуунд алтаа дандаа гадныхнаар олборлуулсаар суухуу? ийм арчаагvй байж болохгvй. онгорсон "урт нэртэй" хуулиар зогсоохоор яригдаж байсан алтны vйлдвэрvvд дийлэнх нь хятад хоронго оруулалттай байсан. хvний хэрэгцээ хангах неец дэлхийж байгаа, харин шуналыг хангах неец байхгvй.
2013-12-05
zochin:
www.news.mn, д. жаргалсайхан мэт баабартангууд сэтгэгдэлvvдийг зориуд оруулухгvй хааж байна. та нар оюу-толгойгоос авсан бохир монгоороо мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан монголын ард тvмний тархийг угааж байна. оюу-толгойн луйварийн гэрээг хэрэгжvvлэх гэж улайрч байна.
2013-12-05